Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Нямхүү: Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэж 288 боллоо

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны долдугаар сарын 23-ны өдөр гурван лабораторид нийт 709 шинжилгээ хийлээ. 708 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирус илэрлээ. Энэ жолооч Казахстан улсын иргэн бөгөөд ХӨСҮТ-д татан авч эмчилнэ.

Өнөөдөр гурван хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 288 боллоо. 217 нь эдгэрсэн бөгөөд  одоо эмчилгээ хийлгэж байгаа 71 хүний 62 нь хөнгөн, 9 нь хүндэвтэр байна" гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан