Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Нямхүү: Шинээр халдвар илрээгүй. Нэг хүн эдгэрч дараагийн ажиглалт руу шилжлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 426 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Харин коронавирусийн халдвар авсан нэг иргэн эдгэрч, дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Эдгэсэн иргэн ХӨСҮТ-д 15 хоног эмчлүүлсэн, 34 настай. Одоогоор манай улсад батлагдсан тохиолдол 287 байгаагаас 214 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 73 хүний 63-ынх нь биеийн байдал хөнгөн, 10 хүн хүндэвтэр байна" гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан