Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Засгийн газар орон нутагт хуралдана
“Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 27 хүртэл үргэлжилнэ
Улсын сургууль, цэцэрлэггүй 12 хороонд газрын асуудлыг шийдвэрлэв
УЛААНБААТАР ХОТ, ОРХОН АЙМАГТ МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ӨВЛИЙН СПОРТЫН VIII НААДАМ БОЛНО
Булган аймгийн Баян-Агт суманд газар хөдөллөө
Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны анхны хуралдаан болж байна
Канье Уэстийн эхнэр "Grammy Awards"-д нүцгэн "зочлов"
Японы тансаг байдал, өндөр зиндааг илэрхийлсэн Химежи цайз
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монголбанк: Банкнуудын ногоон зээлийн үлдэгдэл нийт зээлийн 3.7 хувийг эзэлж байна
Түлэнхийн анхан шатны тусламж
ТҮЛЭГДЭЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
Галын дөл, хэт халуун шингэн, халуун уур, химийн бодис, цахилгаан гүйдэл, цацраг туяа гэх мэт хүчин зүйлийн нөлөөгөөр арьс болон арьсан доорх өөхөн эд, эрхтэн гэмтэхийг ТҮЛЭГДЭЛТ гэнэ. Түлэгдэлт нь арьсыг хэр зэрэг хамарсанаас шалтгаалж дараах 3 зэрэг болгон ангилдаг.
Түлэгдэлтийн зэрэг |
Арьсыг гэмтээсэн байдал |
Илрэх шинж тэмдэг |
1-р зэрэг буюу өнгөц түлэгдэлт |
Арьсны өнгөц давхарга гэмтэнэ |
|
2-р зэрэг буюу хэсэгчилсэн түлэгдэлт |
Арьсны өнгөц болон жинхэнэ арьс гэмтэнэ |
|
3-р зэрэг буюу гүн түлэгдэлт |
Арьсны бүх давхарга гэмтэнэ
|
|
АНХНЫ ТУСЛАМЖ
Аль ч хэлбэрийн түлэгдэлтийн үед үзүүлэх анхны тусламжийн зарчим :
- Осол болсон газраас холдуулан түлэгдсэн хэсгийн хувцас, эд зүйлсийг яаралтай тайлж авна /бөгж, цаг, бүс гэх мэт/
- Урсгал хүйтэн усан доор 10-20 минут байлгах
- Гар доорх цэвэр материалаар боолт хийх
- Өвдөлт намдаах эм уулгах
- Шокоос сэргийлэх арга хэмжээ авах
ТҮЛЭГДСЭН ҮЕД ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?
Галын дөлд түлэгдэж байгаа тохиолдолд:
ЗОГС-ХЭВТ-ӨНХӨР гэсэн дарааллаар тусламж үзүүлнэ
ЦАХИЛГААН ТҮЛЭГДЭЛТИЙН ҮЕД:
- Аюулаас холдуулна
- Резинэн бээлий өмсөж цахилгаан салгана
- Цахилгаан гүйдлийг салгах боломжгүй бол цахилгаан дамжуулахгүй зүйлээр хүнээ холдуулна /мод/
- Тайвшруулна
- Яаралтай эмнэлэгт хүргэнэ
0 Сэтгэгдэл