Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөвсгөлийн Дэлгэрмөрөн, Шишхэд голын усны түвшин өмнөх өдрөөс 50-80 см-ээр нэмэгджээ

7 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, зүүн хажуугийн Хүдэр, Хурх, Эг, Хангай нурууны арын Идэр, Чулуут, Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-80 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Туул, Хэрлэн, Хархираа, Түргэн, Хариг, Намир, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см даван хүчтэй үерлэж байна. 7 дугаар сарын 18-нд Хэрлэн гол Багануур дүүрэг, Сэлэнгэ мөрөн Сүхбаатар, Чулуут гол Өндөрулаан сум, Ерөө гол Дулаанхаан сум орчимд усны түвшин 5-10 см нэмэгдэнэ. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ. Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн

Гадаргын усны судалгааны хэлтэс

2020-07-17

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан