Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Батбаясгалан:Баяр, наадмын талбайд төсвийн хөрөнгөөр дэд бүтцийн ажил хийгээгүй

Үндэсний их баяр наадмын зохион байгуулалт, төсөвтэй холбоотой шүүмжлэл гарч байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тодруулга өгчээ. Тэрбээр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд даргаар ажиллаж байгаа юм.

Тэрбээр хэлэхдээ,

“Баяр наадмын талбайг дэд бүтэцжүүллээ гэдэг асуудалд хардаж сэрдээд байх юм байхгүй. Бид тодорхой аж ахуйн нэгж, байгууллагатай яриад, тухайн орчинд маш сайн судалгаа хийсэн. Ард иргэддээ наадмаа аль болох гэрээсээ үзэх боломжийг олгох үүднээс хотоос 90 км зайтай радиус дотор наадам хийхэд хамгийн бололцоотой газар хаана байна гэдгийг судалсны үндсэн дээр, ялангуяа, манай аялал жуулчлалын байгууллагаас санал болгосны дагуу сонгосон. Тэнд бид төсвийн хөрөнгөөр ямар нэг дэд бүтцийн ажил хийгээгүй” гэв.

Мөн энэ жилийн наадмын төсөв 3 тэрбум төгрөгт багтаж байгаа гэж албаны эх сурвалж мэдээлсэн. Энэ талаар тэрбээр, “Нэгдүгээрт, наадмын төрлүүд, тэмцээнд оролцож буй хүмүүс, мөн шууд дамжуулалтыг хийх хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнууд, зохион байгуулах хороонд ажиллаж байгаа хүмүүсийг халдвараас хамгаалах, тухайн орчин нөхцөлд тааруулсан тохижилтын ажлын зардал гарч байгаа. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос зардлыг аль болох хэмнэх үүрэг өгсний дагуу бид илүү зардал гаргахгүй байх тал дээр ажиллаж байгаа” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан