Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ховдод бүртгэгдсэн тарваган тахлын 2 сэжигтэй тохиолдол шинжилгээгээр батлагдлаа

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй 2 тохиолдлын онош молекул биологийн шинжилгээгээр батлагдлаа. Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд 27 настай, эрэгтэй, “тарваган тахлын булчирхай, хоёрдогч уушигны хэлбэр” оноштойгоор ирсэн бөгөөд биеийн байдал хүнд, Өвчтний дүү Цэцэг суманд 16 настай, эрэгтэй “тарваган тахлын булчирхайн хэлбэр” оноштойгоор сумын эрүүл мэндийн төвд иржээ. Түүний биеийн байдал дунд байгаа аж. Эдгээр хүмүүсийн 1-р хавьтлын 146 хүнийг тусгаарлаж, хяналтад авчээ. Жаргалант, Цэцэг суманд хөл хорио тогтоож, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Ховд, Баян-Өлгий аймгийн зоонозын төвийн мэргэжлийн багууд ажиллаж голомтыг цомхтгох арга хэмжээ авч байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан