УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа жил бүрийн 3 дугаар сарын 30-ны өдөр тэмдэглэдэг “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан төмөр замын нийт эмч нартаа баярын мэндчилгээ дэвшүүллээ. Уг мэндчилгээнд: “Төмөр замчид, тэдний гэр бүл, үр хүүхдийн эрүүл мэндийн төлөө мэдлэг, чадвар, сэтгэл зүрхээ зориулан цаг наргүй хөдөлмөрлөж байдаг төмөр замын нийт эмч нартаа дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан баяр хүргэж, ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Манай төмөр замын эмч нар нь төмөр замчдынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байдаг нь УБТЗ-ын өмнөө тавьсан зорилт, төмөр замын тээврийн тасралтгүй, найдвартай байдлыг хангах чухал нөхцөлийг бүрдүүлж өгдөг юм.
Тэр тусмаа өнөөдөр дэлхий нийтийг хамраад байгаа аюулт цар тахлын халдварын үед төмөр замчид болон зорчигч үйлчлүүлэгчдийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, цаг наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууддаа гүн талархал илэрхийлье.
Хүн төрөлхтөнийг түгшээж байгаа аюулт өвчнийг үтэр түргэн зайлуулж, хүн ардаа эрүүл саруул авран хамгаалах, төмөр замчдынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсдээ амжилт гаргахыг төмөр замынхаа нийт эмч нарт хүсье.
Эмч нарын алдар улам мандан бадрах болтугай” гэжээ.