Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчидтэй гэрээ байгууллаа

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас хаврын нөөцийн мах худалдаалах бэлтгэл ажлын хүрээнд хүнсний дэлгүүрүүдэд мэдээлэл өгөх уулзалт, сургалт зохион байгууллаа. Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах, үнийн хөөрөгдлөөс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу дүүргийн 40 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдан борлуулах юм.Уулзалтад УБЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний газар, НХХААГ-ын Хяналтын хэлтэс, дүүргийн Татварын хэлтэс хамтран оролцож, нөөцийн махны чанар аюулгүй байдал, хүрэлцээ хангамж, татварын и-баримт олголт, эрүүл ахуй, халдвар хамгааллын талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.Мөн энэ үеэр нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгч Мах импекс ХК, ХКҮ ХХК, Стандарт мах ХХК-уудтай Агентийн гэрээ байгууллаа. Нөөцийн мах худалдаалах үеэр хүнсний дэлгүүр, хаяг байршлыг дэлгэрэнгүй танилцуулна.

Нийтэлсэн: О.Ундармаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан