Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын сургууль, цэцэрлэггүй 12 хороонд газрын асуудлыг шийдвэрлэв Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчидтэй гэрээ байгууллаа Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна “Хүрээ” амаржих газрын шинэ байр нээлтээ хийж, хүчин чадал нь хоёр дахин нэмэгдлээ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан боллоо Юн Сок Ёльд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлыг энэ сарын 20-нд товложээ Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө Төрий Сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг чиглүүлэх, мэргэшүүлэх сургагч багш нарыг бэлтгэж байна Олон улсын прокуроруудын холбоо үүсэн байгуулагдсаныхаа 30 жилийн ойг Монголд тэмдэглэнэ
Монгол Улсад шинэ коронавирусийн 14 дэх тохиолдол албан ёсоор бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү " Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ. Энэ хоёр тохиолдол нь гуравдугаар сарын 28-ны өдөр БНСУ-аас өөрийн иргэдээ авахаар Монголд ирсэн тусгай үүргийн онгоцонд зорчиж ирсэн. Ойрын хавьтал болох 10 хүнийг нь тусгаарлан тандалт шинжилгээ хийж, эмчийн хяналт тавьж байна.

Тухайн онгоцоор Туркийн Элчин сайдын яамны ажилтны ар гэрийн гурван хүн ирсэн. Монгол Улсын хууль, тогтоомжид заасны дагуу Элчин сайдын яамны ажилтны ар гэр нь монгол иргэдийн адил дипломат ёсоор ирэх эрхтэй" гэв.

Ийнхүү Монгол Улсад коронавирусийн 14 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд өмнөх 12 тохиолдлын хоёр нь эдгэрч эмнэлгээс гарсан билээ.

Хамгийн их уншсан