Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хавдрын хими эмчилгээний эмч нар Увс аймагт ажиллаж, хавдрын 6 шинэ тохиолдол илрүүлжээ Улсын сургууль, цэцэрлэггүй 12 хороонд газрын асуудлыг шийдвэрлэв Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчидтэй гэрээ байгууллаа Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна “Хүрээ” амаржих газрын шинэ байр нээлтээ хийж, хүчин чадал нь хоёр дахин нэмэгдлээ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан боллоо Юн Сок Ёльд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлыг энэ сарын 20-нд товложээ Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө Төрий Сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг чиглүүлэх, мэргэшүүлэх сургагч багш нарыг бэлтгэж байна
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Сонгинохайрхан дүүрэгт ажиллав

Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Р.Дагва өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, цагдаагийн хяналтын цэгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Гудамж талбайд аюулгүй байдлыг сахиулах, олон нийтийг аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор НГХУСАЗЗ-өөс “Хархорин” худалдааны төв болон Саппорогийн автобусны буудалд цагдаагийн хяналтын цэг байршуулсан юм. Тухайн цэгүүдийг байршуулсанаар нийтийн эзэмшлийн талбайд гар дээрээс худалдаа эрхлэх зөрчил арилж, согтуугийн улмаас үйлдэлтэй гэмт хэрэг, халаасны хулгайн хэргийн гаралт буурсныг цагдаагийн албан хаагчид хэлсэн.

Мөн үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва шинэ төрлийн коронавируст халдвараас сэргийлэх хүрээнд хэрэгжүүлж буй ажилтай танилцсан юм. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын алба, Мэргэлжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтсийн албан хаагчид 24 цагаар ажиллаж, гудамж талбайг ариутган, иргэдэд заавар зөвлөгөө өгч байгаа аж.

Түүнчлэн дүүргийн Онцгой комиссоос иргэдэд амны хаалт тарааж, заавар зөвлөмж тогтмол өгдөг болохыг оршин суугчид хэлсэн. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва онцгой нөхцөлд иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаа хэлсэн юм.


 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан