Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ихэнх нутгаар хүчтэй салхитай, хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна Хавдрын хими эмчилгээний эмч нар Увс аймагт ажиллаж, хавдрын 6 шинэ тохиолдол илрүүлжээ Улсын сургууль, цэцэрлэггүй 12 хороонд газрын асуудлыг шийдвэрлэв Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчидтэй гэрээ байгууллаа Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна “Хүрээ” амаржих газрын шинэ байр нээлтээ хийж, хүчин чадал нь хоёр дахин нэмэгдлээ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан боллоо Юн Сок Ёльд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлыг энэ сарын 20-нд товложээ Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө Төрий
ШӨХТГ-ЫН ШУУРХАЙ АЖЛЫН ХЭСЭГ БАЯЗҮРХ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЖЭЭ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шуурхай хяналт шалгалтын ажлын хэсэг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоол, Шадар сайдын 2020 оны 24 дүгээр тушаалаар өгөгдсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 3 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг “Эко” зах, “Сансар” сүлжээ дэлгүүр, “Баялаг-Ундраа” худалдаа, үйлчилгээний төв, “Миний хайпермаркет” сүлжээ дэлгүүрүүдэд ээлжит судалгаа, хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

Дээрх зах, сүлжээ дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний 16 төрлийн хүнсний бараа, бүтээгдэхүүний судалгааг хийж Нийслэлийн статистикийн газрын 3 дугаар сарын 18-ны өдрийн үнийн дүнтэй харьцуулахад:

Хонины цул мах 620 төгрөгөөр буюу 6 хувиар өссөн бол харин үхрийн ястай мах 621 төгрөгөөр буюу 5 хувиар, үхрийн цул мах 180 төгрөгөөр буюу 7.5 хувиар тус тус буурсан дүнтэй байна.

Хүнсний ногооны хувьд хятад сонгино 431 төгрөгөөр буюу 22 хувиар өссөн, харин цагаан будааны хувьд 391 төгрөгөөр буюу 10.6 хувиар, шар будаа 483 төгрөгөөр буюу 17 хувиар, элсэн чихэр 478 төгрөгөөр буюу 17 хувиар тус тус буурчээ.

Шуурхай ажлын хэсэг худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс өгсөн “өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ, хангамжид өөрчлөлт гараагүй, тогтвортойгоор худалдаалж байгаа” талаарх тайлбар, мэдээллийг бодит эсэхийг нарийвчлан үргэлжлүүлэн шалгаж байна.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан