Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ихэнх нутгаар хүчтэй салхитай, хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна Хавдрын хими эмчилгээний эмч нар Увс аймагт ажиллаж, хавдрын 6 шинэ тохиолдол илрүүлжээ Улсын сургууль, цэцэрлэггүй 12 хороонд газрын асуудлыг шийдвэрлэв Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчидтэй гэрээ байгууллаа Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна “Хүрээ” амаржих газрын шинэ байр нээлтээ хийж, хүчин чадал нь хоёр дахин нэмэгдлээ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан боллоо Юн Сок Ёльд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлыг энэ сарын 20-нд товложээ Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө Төрий
Д.Нямхүү:Бид халдварыг алдаж олон хүнд тархаахгүйн төлөө ажиллаж байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Истанбул Улаанбаатарын онгоцоор ирсэн 221 хүний шинжилгээг хийж дууслаа. Үүний дотроос нэг коронавирус илэрлээ. Тандалтын зорилгоор цуглуулсан 25 сорьцонд коронавирус илэрсэнгүй. Өчигдрийн байдлаар нэг сэжигтэй тохиолдол ХӨСҮТ-д тусгаарлагдан, хяналт шинжилгээ хийлгэж байна. Өнөөдрийн байдлаар 184 иргэн хянагдаж байна.

Шинэ тохиолдлынхоо хамгийн ойрын хувьтлуудыг нэн яаралтай тогтоож давтан хянах, зөвлөгөө өгөх байдлаар ажиллаж байна.

Бидний одоогийн зорилго бол халдварыг алдаж олон хүнд тархаахгүйн төлөө ажиллаж байгаа. Үүргийн онгоцоор ирсэн хүмүүс нэлээд зохион байгуулалттайгаар тусгаарлалтад орсон. Үүнийг та бүхэн мэдэж байгаа. Энэ нь бидний давуу тал. Өнгөрсөн хугацаанд бид чамгүй их туршлагажлаа. Бидний авч хэрэгжүүлж байгаа арга барилыг бусад улс орны хүмүүс ч гэсэн сайшааж байна. Бид энэ амжилтаа алдахгүйн төлөө чармайж ажиллаж байна” гэлээ.

Хамгийн их уншсан