Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ихэнх нутгаар хүчтэй салхитай, хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна Хавдрын хими эмчилгээний эмч нар Увс аймагт ажиллаж, хавдрын 6 шинэ тохиолдол илрүүлжээ Улсын сургууль, цэцэрлэггүй 12 хороонд газрын асуудлыг шийдвэрлэв Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчидтэй гэрээ байгууллаа Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна “Хүрээ” амаржих газрын шинэ байр нээлтээ хийж, хүчин чадал нь хоёр дахин нэмэгдлээ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан боллоо Юн Сок Ёльд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлыг энэ сарын 20-нд товложээ Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө Төрий
Д.Нямхүү:Гурван өдөр дараалан шинжилгээ авч баталгаажуулсны дараа эдгэсэн хүнээ гаргана

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 23-нд зургаан дүүргийн эмнэлгүүдээс түүврийн аргаар 28 хүнээс шинжилгээ авсан. Ингэхэд коронавирус илрээгүй. Уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсийн дунд коронавирус байна уу гэдгийг эрэн хайж, хянасан гэсэн үг.  

Гуравдугаар сарын 23-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн зорчигчдоос Сэлэнгэ аймагт 2, Орхон аймагт нэг, нийт гурван сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Эдгээр иргэнээс коронавирус илрээгүй. Эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн бие тогтвортой байна. Тэдний шинжилгээг өдөр бүр лабораториор хянаж байгаа. Эмчилгээний үр дүн ямар байгааг харьцуулан үзэх ач холбогдолтой юм. Эдгэсэн хүнийг гаргахдаа гурван өдөр дараалан шинжилгээ авч баталгаажуулсны дараа гаргадаг байгаа” гэв.

Хамгийн их уншсан