"Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 настай эмэгтэйн шинжилгээнээс коронавирус илэрсэн талаар өчигдөр мэдээлсэн. Монгол Улсад бүртгэгдсэн тав дахь тохиолдол болсон эмэгтэй Италиас ирсэн бөгөөд лабораторийн шинжилгээгээр коронавирус болох нь тогтоогдсон юм. Тэгвэл өнөөдөр түргэн оношлуураар шинжилгээ өгсөн нэг иргэний хариу эерэг гарсан мэдээллийг дөнгөж сая ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Нямхүү өглөө. Тэрбээр “Бид түргэвчилсэн оношлуур ашиглаж эхэлсэн. Лабораторийн шинжилгээ хүлээлгүйгээр халдварт өртсөн хүнээ олж авах, тусгаарлах, элрүүлж олж авах гол зорилготой юм. Гэхдээ энэ хүний шинжилгээ төв лабораторид хийгдэж байгаа. Үдээс хойш хариу нь гарч, баталгаажуулна.