-Ирснээс хойш 6 хоногийн дараа шинж илэрсэн нь энэ юм байна-
Бүгд Найрамдах Франц Улсын иргэн Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулдаг “Бадрах Энержи” компанид ажилладаг. Нутагтаа 10 гаруй хонохдоо гэрийн ойролцоох дэлгүүрээр үйлчлүүлсэн, сүүлийн 14 хоногт зэрлэг мал, амьтан, сэг зэмтэй харьцаагүй, далайн захаар яваагүй, ойролцоох мужийн Зеблин дүүрэгт халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн гэж өгүүлжээ.
Тухайн амьдарч буй бүсэд нь 1 халдвар илэрсэн, гэртээ очоод супермаркетаас өөр газраар яваагүй гэж хэлсэн. УОК голомтолж тархаж буй улсуудаас гадаад иргэдийг огт оруулахгүй байсан билээ.
Тиймээс өөрт нь хэлж, хянаж байсан бөгөөд ирснээс хойш 6 хоногийн дараа шинж илэрсэн нь энэ юм байна.
Энэ мэдээлэлтэй зэрэгцээд олон хүн Засгийн газрыг буруушааж байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын хэвлэлийн албаны дарга өөрийн цахим хуудаснаа тайлбар хийсэн байна.
Тэрбээр “Дэлхийгээс 100 хувь тусгаарлаад бүх нислэг, хилээ хаачихвал эрсдэл учирсан тохиолдолд дэлхийгээс эрүүл мэндийн тусламж, дэмжлэг авахад хүндрэл учрах эрсдлийг тооцоолж байсан.
Үзэн ядалтаар бус хүн бүр хөдөлгөөнөө хязгаарлаж, гараа угааж, маскаа тогтмол зүүж, эв эеийн хамтын хүчээр хүнд цаг үеийг туулахаас өөр гарцгүйг Засгийн газар, Улсын Онцгой комиссоос уриалсаар байгааг та бүхэндээ дахин дахин уриалж байна” хэмээжээ.