Шинэ коронавирусийн халдварт өвчний эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд төрийн өмчит компани, аж ахуй нэгж, иргэд, төрийн бус байгууллагууд нэгдэж хандив өргөсөөр байгаа.
Тэгвэл өнөөдөр Удирдлагын Академийн ТУ-н 2018 оны төгсөгч нэг ангийн залуус “Сайн үйлсийн аян” зохион байгуулж, энэ хүрээнд ГЭРЭЛТ СОНГИНОХАЙРХАН ТӨСӨЛ хамтран Сонгинохайрхан дүүргийн эмзэг, эрсдэлтэй бүлгийн 2 болон 35 дугаар хорооны 2500 айл өрхөд 16 сая төгрөгийн үнэ бүхий гар ариутгагч санитол тарааж хандивлалаа.
Одоогоор байгууллагууд болон ААН-үүд хандивын үйл ажиллагаа зохион байгуулахдаа ихэнхдээ Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын газарт хандаж буй. Тэгвэл гэр хорооллын айл өрхүүдийг ийнхүү сонгож хандив өргөсөнд олон хүн баяртай байна.
Дашрамд сонирхуулахад эдгээр залуус Мод тарих болон “Цэвэр орчин-Цэнгэг Туул” аян зохион байгуулж 5.4 тонн хог хаягдал цэвэрлэж байсан юм.