Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ өнөөдөр хийлээ. Энэхүү мэдээллийн үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Буянжаргал "Нэгдүгээр сарын 9-нөөс өчигдөр оройны 23 цаг хүртэлх хугацаанд нийт 858 иргэнийг ажиглалтад авсан. Одоогоор 476 иргэн ажиглалтад байгаа.
Өнөөдрийн байдлаар гурван сэжигтэй тохиолдол бий. Тэд Алтанбулагийн хилээр орж ирсэн бөгөөд Итали, Тайландад зорчсон өгүүлэмжтэй, халуурах шинж тэмдэг илэрсэн тул Дархан-Уулд тусгаарласан.
Өнөөдөр өглөө Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 104 хүнээс 17 тохиолдлыг ажиглалтад аваад байна. Үүний тав нь ХӨСҮТ-д, 12 нь Багабаян дахь амралтад ажиглалтад орсон” гэв.
Өнөөдөр ОМ-136 Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирж тусгаарлагдсан иргэдийн хувьд цээж, хоолой өвдөх зовиуртай байгаа юм байна. Одоогоор дээрх иргэдийн биеийн байдал хэвийн байгаа аж.