Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн дараах чиглэлүүд түр зогсжээ

БНХАУ-д гарсан шинэ коронавирусийн халдвар (COVID-19)-ийн тархалт буурахгүй байгаатай холбогдуулан халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор БНХАУ хоорондын авто замын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл зогссон хязгаарлалтыг 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан.

Иймд Улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн дараах чиглэлүүд түр зогсож байна. Үүнд:

  1. Монгол Улсын Улаанбаатар хот- БНХАУ-ын Эрээн  хот
  2. Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас-БНХАУ-ын Эрээн хот
  3. Монгол Улсын Дорнод аймгийн Хэрлэн сумаас БНХАУ-ын Манжуур хот
  4. Монгол Улсын Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоос-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганц мод боомт
  5. БНХАУ-ын Бээжин хотоос - Монгол Улсын Дорноговь Замын-Үүд сум
  6. Монгол Улсын Ховд аймгийн Булган сумаас- БНХАУ-ын ШУӨЗО-ны Такешикен тосгон
  7. БНХАУ-ын Хөх хотоос- Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд сум
  8. Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Гашуунсухайт боомт-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганц мод боомтоор Баяннуур хотын Халиут балгас

 Улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэр хэвийн явагдаж байгаа чиглэлүүд:

  1. Монгол Улсын Баян-Өлгий  аймгийн Өлгий сум-БНКазУ-ын Караганда хот
  2. Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум-ОХУ-ын Улаан-Үд хот
  3. Монгол Улсын Улаанбаатар хот- ОХУ-ын Улаан-Үд хот

 АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

2 Сэтгэгдэл
Iswel ovchin garaagui gazaraas n nislegee helehgui yu daa asuuj bga harin tune in irgen bga gazaraas unen zoo medeelel heregtei
Nislegee zogsoohgui bizdee solongost irgeed garsan humuus zondoo bna shuudee
Хамгийн их уншсан