ЗГ: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олголоо
Хөдөө орон нутгийн замд гарахгүй байхыг анхааруулж байна
Э.Анхбаяр: Ирэх долоо хоногт менингококкт халдварын эсрэг 2000 тун вакцин ирнэ
Нийтийн тээврийн үйлчилгээнд “Ub smart card”, “Ubcard” гэсэн хоёр төрлийн карт уншигч ажиллаж байна
Дүүжин тээврийн аюулгүй байдлыг хангахад хамтарч ажиллана
Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн Булган, Мөст суманд ажиллалаа
“Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг хүлээн авч уулзлаа
Монголбанк 2025 оны 1 дүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авлаа
Д.Батбаяр: Одоо улс төр хийх биш, ажил хийж шийдвэр гаргах цаг
Стандартуудыг шинэчлэх ажлыг хэрэгжүүлнэ
Консулын үйлчилгээг шуудангаар үзүүлнэ
Шинэ коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс визний мэдүүлэг, бүртгэл зэрэг зарим үйлчилгээг цахимаар болон шуудангаар үзүүлэх болсноо мэдэгдлээ. Шуудангаар үзүүлэх үйлчилгээнд:
- Итгэмжлэл:
- Гадаад паспорт захиалах,
- Хүүхэд хилээр асран халамжилж БНСУ-д авчрах, нутаг буцаах,
- Хүүхдийн виз мэдүүлэх:
- Тодорхойлолт авах /Жолооны үнэмлэх, гэмт хэргийн тодорхойлолт/,
- Жирэмсэн эхийн тэтгэмж, хүүхдийн мөнгө авах,
- Төрөл садангийн лавлагаа авах,
- Өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах,
- Иргэний бүртгэл:
- Төрсний бүртгэл,
- Гадаад паспорт захиалах, олгох,
- Буцах түр үнэмлэх захиалга,
- УБЕГ-ын лавлагаа орж байна.
Анхаарах зүйлд:
- ЭСЯ-ны цахим хуудас “www.mongolembassy.com”-ны “консулын үйлчилгээ” гэсэн цэсний “шуудангийн үйлчилгээ” хэсгээс дэлгэрэнгүй заавар, мэдээлэлтэй сайтар танилцаж, бичиг баримтаа бүрэн гүйцэд бүрдүүлж, маягтаа үнэн зөв бөглөж, төлбөрийн хуудсыг хамт ирүүлэх,
- Итгэмжлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тус ЭСЯ-ны Консулын хэлтсийн 02-798-1950 дугаар утсаар холбогдож авах,
- Байр орон сууц, хадгаламж, банкны данс захиран зарцуулах, шүүхэд төлөөлөх зэрэг хөрөнгө, санхүүтэй холбоотой итгэмжлэлийг шуудангаар батлахгүй гэсэн байна.
Хаяг: БНСУ-ын Гёнги муж/경기/, Ганвон муж/강원/, Умард, Өмнөд Чүнчон муж,/충청/ Умард Чонра муж/전라북/, Чэжү /제주/ тусгай бүсийн оршин суугчид Элчин сайдын яамны Консулын хэлтэст, Өмнөд Чонра/전라남/, Өмнөд, Умард Гёнсан /경상/ мужийн оршин суугчид Бусан дах Консулын газарт хандана уу. Утас: 051-465-9996.
0 Сэтгэгдэл