Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ховд аймгийн рестарон, зоогийн газрууд иргэдэд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй боллоо

Өнөөдөр Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж, Баян-Өлгий аймагт шинэ төрлийн коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудын яаралтай авч хэрэгжүүлж ажиллах шаардлагатай хэд хэдэн шийдвэрийг гаргалаа.

Тухайлбал, Монгол Улсын нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагын дагуу аймгийн Засаг дарга захирамж гарган, Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй караоке, баар, цэнгээний газруудыг хаах шийдвэр гаргасан юм.

Харин рестарон, зоогийн газруудыг иргэдэд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүйгээр 10:00-17:00 цагийн хооронд үйл ажиллагаагаа явуулахаар зохицуултыг хийхээр боллоо.

Мөн Зочид буудлуудын үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг МХГ-ын дарга П.Эрдэнэчулуун, ЗӨСТ-ийн дарга Б.Баяржаргал нарт, тэдгээрээр үйлчлүүлж буй иргэдээс асуумж, судалгааг тогтмол авч ажиллах үүрэг чиглэлийг Зочид буудлын дарга, захирал нарт өгөв.

Үүнээс гадна өнөөдрөөс (2020.02.12) эхлэн Манхан суманд үйл ажиллагаа явуулж буй хяналтын постод Цагдаагийн газар, Авто тээврийн төв, Зоонозын өвчин судлалын төвөөс зорчигчдод үзлэг, хяналт шалгалт хийх алба хаагчдыг томилон ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Цаашид аймгийн Онцгой комиссоос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Онцгой комиссоос гаргасан цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан