Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ухань хотоос ирсэн ачаанд ариутгал, шинжилгээ хийгээд хилээр нэвтрүүлжээ

Шинэ коронавирусийн халдварын эсрэг авч байгаа арга хэмжээнийхээ талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл өгч байна.

МХЕГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар:

 "Өнгөрсөн хугацаанд хилийн мэргэжлийн хяналтын алба 64 сэжигтэй тохиолдол илрүүлсний 56 нь Буянт-Ухаа, 5 нь Замын-Үүд, 3 нь Хавирган боомт дээр байсныг төвдөө ХӨСҮТ-д, орон нутагт харьяа эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэн тусгаарлаж, бүх тохиолдлоос шинэ коронавирусийн халдвар илрээгүй.

Манай улсад БНХАУ-тай хиллэдэг 13 боомт байгаагийн 5 нь түр хаагдсан байгаа. Хязгаарлалт тогтоосон байгаа энэ үед зарим зөвшөөрөгдсөн боомтоор иргэдээ нэвтрүүлж байна. Өчигдөр гэхэд Гашуунсухайт боомтоор 141 иргэн орж ирснийг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран шинж тэмдгийн хяналт хийсэн.

Одоогоор иргэдээс шинэ коронвирусийн халдварын шинж тэмдэг илрээгүй.

Мөн иргэдийн тээшинд хяналт тавьж, боловсруулаагүй болон далайн гаралтай хүнсийг устгалд оруулж, зарим тохиолдолд буцаах арга хэмжээ авч байгаа. 

Өвчний голомт буюу Ухань хотоос хоёр чингэлэг ачаа ирснийг ариутгал, халдваргүйжүүлэлт хийн, шинжилгээ хийгээд халдвар илрээгүй учраас хилээр нэвтрүүлсэн. 

Засгийн газрын нөөц хөрөнгөөс ариутгал, халваргүйжүүлэлтэд зориулан 1.2 тэрбум төгрөгийг шийдвэрлэснийг термокамер авах, байцаагчдад хамгаалах хувцас хэрэглэл авахад зарцуулаад явж байгаа.

Түүнчлэн ДЭМБ-д хүсэлт тавьсны дагуу хоёрдугаар сарын 8-нд Буянт-Ухаа болон Замын-Үүд боомтод термокамер нийлүүлэгдэх гэж байна" гэсэн мэдээллийг өглөө.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан