Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

9 давхар байрны дээвэр дээр ноцолдож байсан иргэдийг эсэн мэнд буулгажээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 53 дугаар байр 9 давхар орон сууцны байрны дээврээс 2 хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 22:24 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9 км зам туулан 22:35 цагт очиход тус дүүргийн 3 дугаар хорооны 24 дүгээр байранд оршин суугч иргэн М /22 настай, эрэгтэй/, мөн байрны оршин суугч иргэн Б /16 настай, эрэгтэй/ нар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 9 давхар байрны дээвэр дээр гарч ноцолдож байсныг эсэн мэнд буулган тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан