Улаанбаатарт өдөртөө 24 хэм хүйтэн
Баруун бүсийн 5 аймагт 349,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг тусгажээ
“Улаанбаатар” өвлийн явган алхалтын фестиваль зохион байгуулна
Зудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Өлгий, Завхан, Увс “маш их” эрсдэлтэй гарчээ
Завхан аймаг эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтаа нэмжээ
Завхан аймагт ходоодны дурангаар салст хуулах хагалгааг хийж эхэлжээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцлоо
Жолоодох эрхийг хассан тохиолдолд хугацаа дуусахаас өмнө сэргээх боломжгүй
ЗГ: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олголоо
Хөдөө орон нутгийн замд гарахгүй байхыг анхааруулж байна
Зудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Өлгий, Завхан, Увс “маш их” эрсдэлтэй гарчээ
Улсын хэмжээнд зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийхэд эрсдэлийн түвшин “дунд” үүнээс Баян-Өлгий, Завхан, Увс “маш их” эрсдэлтэй байна.Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3°С-аар хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна.Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд бага зэргийн цастай, салхи шуурга ихтэй байх төлөвтэй байгаа тул өвөлжилт хүндэрч болзошгүй болон хүндэрсэн бүс нутагт бэлэн байдлыг тасралтгүй хангаж ажиллах шаардлагатай байна.
Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
0 Сэтгэгдэл