Бид сар гаруйн өмнө улсдаа ганц Геронтлогийн төвөөс сурвалжлага бэлтгэн хүргэж байсан билээ.
Геронтлогийн үндэсний төвийн барилгын ажил зогсож хуучин эрүүл мэндийн хоёрдугаар төвийн байранд 2005 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа. Хэзээ мөдгүй нурах дөхсөн энэ хоёр давхар барилгын булангийн хэсэгт тус төв ахмадуудад үйлчилгээ үзүүлсээр байгаа талаар сэтгэл эмзэглүүлсэн хэвлэлээр цацагдах болсон.
Тэгвэл Хан-Уул дүүрэгт баригдаж буй Ахмадын эмнэлгийн барилгын ажил энэ жил үргэлжилэх нь ээ. Учир нь Геронтологийн үндэсний төвийн барилгын ажлыг үргэлжлүүлэхээр энэ онд 300 сая төгрөгийг төсөвт тусгасан тухай ЭМЯ-ны эх сурвалж мэдээллээ.
Эмнэлгийн барилгын ажлын явц өнгөрсөн жилүүдэд ямар байдалтай байгаа талаар дурдвал. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд баригдаж байгаа геронтологийн үндэсний төв 60 ортой ахмадын эмнэлгийн барилга, байгууламжийг барихаар төлөвлөн 2011 онд 4.7 тэрбум төгрөг батлагдсан байдаг. Гүйцэтгэгч компани нь барилгын угсралтын ажлыг 2011 оны 11 дүгээр сард газар шорооны ажил, хөрс дулаалах ажлыг хийж гүйцэтгэсэн.
Одоогийн байдлаар барилга угсралтын ажил 50%- тай, 2012-2013 онд “В” блокын барилгын 0.00 түвшин хүртэлх суурь, зоорийн давхрын ажлыг гүйцэтгэсэн. “Г” “Б” блокын барилгын зоорь 1-5 давхар, техникийн давхарынүндсэн хийццутгамал төмөр бетон каркасын бүтээцийн угсралтын ажлыг гүйцэтгэсэн. Мөн “Б” блокын 1-3 давхрын гадна хөнгөн блокон ханын өргийн ажлыг хийж гүйцэтгэсэн.
2013 оны 7 дугаар сараас нэмэлт санхүүжилт шийдвэрлэсний дараа ажил үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжтой гээд барилга угсралтын ажил зогсоосон байна.
Санхүүжилтийн талаар сонирхуулбал:
Экспертизээр батлагдсан барилгын ажлын нэгдсэн төсөв - 4,724 тэрбум төгрөг (2009 онд магадлалаар орж хянагдсан төсөвт өртөг).
Гэрээнийүнийндүн – 2.995 тэрбум төгрөг
2011 оны Төсөвт өртөг – 500.0 сая төгрөг
2012 онд Төсөвт өртөг – 1.498 сая төгрөг
2013 онд Төсөвт өртөг – 724.0 сая төгрөг буюу гэрээгээр батлагдсан санхүүжилтийн 90% буюу 2.722 сая төгрөг олгогдсон байна.
Барилгын хөгжлийн төвөөс тус төсөвт магадлал хийсэн төсөвт өртөг –7.392,9 сая төгрөг болж нэмэгдсэн байна.
Гэрээнд заасан хугацаанд барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгээгүй тул он дамжин баригдаж байгаа ба ЗТБХБ Сайдын 2012.01.13-ны өдрийн 18 тоот тушаал, ЗТБХБ Сайдын 2012.06.13 өдрийн 181 тоот тушаал, Он дамжин үргэлжилсэн барилгын ажлын голлох материалын үнийн зөрүү тооцох судалгаа, мөн ЗТБХБ Сайдын 2012.04.19 өдрийн 109 тоот тушаал Барилга угсралтын ажлын үнийн өсөлтийн 2011 оны индекс батлах тухай зэргээс шалтгаалан нэмэгдэл зардал тооцож ирүүлсэн юм.
Юутай ч эмнэлгийн барилгийн санхүүжилт төсөвт суутгагдсан болохоор ахмадууд тун удахгүй шинэ эмнэлгээ хүлээн авах нь ээ.