Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УРГАМЛЫН ТООСНЫ ХАРШЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ


Харшил өвчин, харшлын сорил гэж юу вэ?  Дулааны улиралд хүмүүсийг зовоодог зүйл бол яах аргагүй харшил. Хэрэв та харшилтай бол таны бие махбод ямар нэгэн зүйлд хэт хүчтэй хариу урвал үзүүлж байна гэсэн үг. Харшлын урвал үзүүлэх боломжтой бүхий л зүйлсийг бид харшил төрүүлэгч буюу аллерген гэдэг. Энэхүү өвөрмөц харшилтөрүүлэгчийг илрүүлэхийн тулд харшлын эмч нар таны арьсанд сорил тавих болон зарим тохиолдолд цусыг шинжилж үздэг.

Харшлын сорил нь хамгийн өвөрмөц зөв мэдээллийг өгөх бөгөөд эмч нар таныг юунд харшилтайг тодорхойлсоноор хамгийн тохиромжтой эмчилгээг сонгох боломжийг бүрдүүлж өгдөг. Мөн та харшил өгдөг зүйлээсээ урьдчилан сэргийлэх, зайлсхийх боломжтой.

Ургамлын тоосжилтын хуанлигаар долоо, наймдугаар сард үет ургамлууд, таван салаа, халгай, лууль, шарилжны тоосжилтын хугацаа болон оргил үе таардаг. Эдгээр сард 04-11, 17-20 цагийн хооронд салхивчаа онгойлгохгүй байх хэрэгтэй юм.Тиймээс та дараах зөвлөгөөг дагаарай. Үүнд:

    Эмчийн зааваргүй хамрын дусаалга дусаах, эм уух нь сөрөг нөлөөтэй тул заавал мэргэжлийн эмчид хандаж, юунаас харшилдаг болохоо тогтоолгох хэрэгтэй
    Дархлаагаа сайтар дэмжих нь тоосжилтын үед харшилаас сэргийлэх нэг арга юм.

Харшлын үед илрэх шинж тэмдэг:

    Ханиах, цээж бачуурах
    Нус, нулимс гоожих
    Нүд улайх, загантнах

Дээрх шинж тэмдэг илэрвэл:

    Мэргэжлийн эмчид үзүүлэх
    Эмчийн зааврын дагуу эмчилгээ хийх
    Гэртээ тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх
    Ургамлын тоосжилтын оргил үед цонхоо хаах
    Хувийн ариун цэвэр сайтар сахих
    Гадуур гарахдаа нүдний шил зүүх

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан