Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Засгийн газар орон нутагт хуралдана
“Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 27 хүртэл үргэлжилнэ
Улсын сургууль, цэцэрлэггүй 12 хороонд газрын асуудлыг шийдвэрлэв
УЛААНБААТАР ХОТ, ОРХОН АЙМАГТ МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ӨВЛИЙН СПОРТЫН VIII НААДАМ БОЛНО
Булган аймгийн Баян-Агт суманд газар хөдөллөө
Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны анхны хуралдаан болж байна
Канье Уэстийн эхнэр "Grammy Awards"-д нүцгэн "зочлов"
Японы тансаг байдал, өндөр зиндааг илэрхийлсэн Химежи цайз
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монголбанк: Банкнуудын ногоон зээлийн үлдэгдэл нийт зээлийн 3.7 хувийг эзэлж байна
“Жангар” хүүхэлдэйн цуврал кино үзэгчиддээ удахгүй хүрнэ
Монголын эртний уран зохиолын гурван өндөрлөг хэмээдэг баруун монголын баатарлаг тууль “Жангарын туульс”-аар бүтээсэн хүүхэлдэйн 3D цуврал киног танилцуулах хэвлэлийн бага хурал ОХУ-ын Халимагийн нийслэл Элистэд болсон байна.
Үхэшгүй мөнхийн үргэлжид 25 насалдаг, бур бур салхитай бумбын сайхан орон, Жангар баатрын тухай 104 анги бүхий энэ кино бүтээх олон улсын төсөлд Монгол, Хятад, Солонгос, Японы 200 гаруй мэргэжилтэн ажилласан юм байна.
“Жангар” цувралыг одоогоор монгол, хятад хэл дээр хийсэн ч орост болсон нээлтийн дараагаар орос хэл дээр гаргах нь зүйтэй юм байна гэж шийдвэрлэсэн байна. Ингээд юун түрүү орос субтитртэй болгох гэнэ.
Цаашдаа англи хэл дээр гаргах төлөвлөгөөтэй гэдгээ зохиогчид ярьжээ. Хүүхэлдэйн энэ цуврал зургадугаар сар гэхэд интернетийн сүлжээнд орно хэмээн халимагийн “Элистинская панорама” сонин мэдээлжээ.

0 Сэтгэгдэл