Америк-Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай “Монгол од” цогцолбор дунд сургууль болон цэцэрлэг нь энэ хичээлийн шинэ жилд анхныхаа элсэлтийг авч байна. Суралцагчид нь Англи хэл, математикийг гүнзгийрүүлэн судлахын зэрэгцээ хүүхдийн авьяас, сонирхлыг хөгжүүлэх олон төрлийн секц дугуйланд үнэгүй хамрагдана. Үүнд сэтгэхүй хөгжүүлэх, эрүүл мэнд гоо зүй, шатар, даам, балет, бүжиг, гимнастик, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн дугуйлангууд багтаж байна.
Монгол од цэцэрлэг, сургуулийн гурван том давуу талыг нэрлэбэл:
1.Хичээлийн танхим, спорт заал, дуу хөгжмийн заал, өдөр өнжүүлэх танхим,
хоолны газар зэрэг нийлээд нийт 3560 м.кв өөрийн байртай.
2.Америк, Монголын өндөр зэрэглэлийн мэргэжлийн багш нартай
3.Хүүхдээ өглөө хүргээд орой авах боломжийг хангасан өдөр өнжүүлэх ангитай
Тус сургуулийн ерөнхий захирал Ронда Полмер “Бид таны хүүхдийн ирээдүйг дангаараа шийдэх биш тантай хамтран ярилцаж, тэдний унаган ур чадвар, жинхэнэ хүсэл сонирхлыг хамтдаа таньж алс хэтийн зорилгыг нь тодорхойлж ажиллах болно.
Манай сургуулийн үйл ажиллагааны үндсэн зарчим бол сурагч бүр олон улсын стандартад нийцсэн орчин үеийн боловсрол эзэмшиж, харилцааны өндөр соёлд суралцахын зэрэгцээ Монголоо гэсэн чин сэтгэлтэй, эх орныхоо төлөө цохилох зүрхтэй Монгол хүн болон төлөвших үйл явцыг дэмжихэд оршино” гэж ярилаа. Эндээс харахад “Монгол од” цогцолбор цэцэрлэг, сургууль нь гадаадын хөрөнгө оруулалттай хэдий ч Монголоо гэсэн сэтгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь сайшаалтай.
Холбоо барих утас: 96733333, 93393939