ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Терроризмын аюул Европт нүүрлээд ирлээ
Европын нутаг дэвсгэрт алан хядагчид өөрсдийн дайчдыг сургадаг сургуулилтын баазууд байгуулж эхэлж байгаа тухай Европын холбоо ярих боллоо. Одоогоор батлаагүй боловч ийм лагерь жихадуудын нууц байгууллагын Европ дахь “нийслэл” гэж нэрлээд байгаа Белгид байгаа гэнэ.
Эрүүл мэнд
Цагаан ордны дэргэд 35 жил майханд “суусан” эмэгтэй нас барлаа
АНУ-д ажил хаяж, эсэргүүцэл илэрхийлсэн хугацаагаараа дээд амжилт тогтоосон Америк эмэгтэй Консепсьон Пиччиотто 80 насандаа энэ сарын 25-ны өдөр өөд болсон байна. Тэрээр цөмийн зэвсэг түгээхийг эсэргүүцэн Цагаан ордны яг эсрэг талд Лафайетын талбайд майхан бариад эндээ бүтэн 35 жил тасралтгүй сууж “тэмцсэн” юм.
Эрүүл мэнд
Тайландад “хэт” хүйтэрснээс 21 хүн амь алдлаа
Тайландын төвийн болон умард нутгаар хэт хүйтэрсний улмаас 21 хүн амь алдлаа гэж тус улсын Байгалийн гамшгаас сэргийлэх газар мэдээллээ. Амь алдагсдын ихэнх нь архаг хууч өвчтэй байснаас цаг уурын энэ гэнэтийн өөрчлөлт, цочир хүйтрэлийг давж чадалгүй өөд болсон гэж Bangkok Post дамжуулжээ.
Эрүүл мэнд
Калифорнийн шоронгоос “Хоёр дахь Ганнибал” оргочихож
Америкийн Калифорнийн шоронгоос иран гаралтай, америкийн тэнгисийн цэрэг байсан Хусейн Найери хоёр хамтрагчтайгаа оргочихоод байна. 37 настай Найериг прокурор “Хурга майлахаа болино” киноны гол дүр Ганнибалтай зүйрлэж “хоёр дахь Ганнибал Лектор” гэж нэрлжээ.
Эрүүл мэнд
Каспаров: Путин хийгээд цөмийн дайны тухай
Путин, түүний ойрын хүрээллийнхэн өнөөдөр ердөө л өөрийн өмч хөрөнгө, мөнгөө хамгаалахыг бодож байна. Тэд өөрсдийн л хувийн амьдралаа хамгалаахад анхаарч байна. Эрх мэдлээ алдах, ядаж л мөрдөн шалгуулахаас, үйлдсэн хэргийнхээ төлөө хариуцлага хүлээхээс айж байна.
Энэ бүхэн л Путиныг дайн хийх, цөмийн зэвсэг хэрэглэхэд хүргэж мэдэх юм.
Эрүүл мэнд
Шведэд дүрвэгч эр үйлчилгээний ажилтныг хутгалж хөнөөлөө
Шведийн Мальдальн хотод дүрвэгсдийг хүлээн авдаг төвд байсан нэгэн залуу 22 энэ төвийн ажилтан 22 настай бүсгүйг хутгалан амийг нь хөнөөсөн байна. Энд африкаас ирсэн дүрвэгсдийн насанд хүрэгсдийг нь өөр газар шилжүүлж, хүүхэд, залуусыг үлдээсэнд нь тэр эмэгтэй үйлчилдэг байжээ.
Эрүүл мэнд
Тунисын цөлд ганцхан хоногийн дотор 18 метр гүн нуур бий болжээ
Африкийн хойд эргийн Тунис улсын цөл дотор ганцхан хоногийн дотор 18 метрийн гүнтэй цэнгэг устай нуур үүсч судлаачдыг гайхшруулаад байна. Эрдэмтэд байгалийн энэ сонин үзэгдлийг тухайн бүс нутаг дахь газар хөдлөлийн идэхжилтэй холбоотой байж болох юм гэж тайлбарлаж байна.
Эрүүл мэнд
Людмила нөхөрт гарлаа, одоо Путины ээлж
“Собеседник” сонинд бичсэнээр бол ерөнхийлөгчийн салсан 58 настай эхнэр Людмила харилцаа холбооны хөгжлийн төв болон хэвлэлийн “Утга зохиолын сургалт” газрын захирал, 37 настай Артур Очеретныйтой гэрлэсэн байна. Тэр нь үүнээс өмнө “Арт шоу центр” фирмд ажиллаж “Нэгдмэл Орос” Газпром зэрэгт зориулсан арга хэмжээ зохион байгуулдаг байжээ.
Эрүүл мэнд
“Америкчууд яагаад Оросыг үзэн яддаг вэ”
Америкчуудын дунд явуулсан судалгаагаар тэд улс орондоо нүүрлэж болох хамгийн гол аюулт дайснаар Орос, Хятад, “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийг нэрлэсэн байна. Чухамдаа Украины дотоод хямралаас болоод АНУ, ОХУ-ын хооронд хүйтэн дайнаас хойшхи хамгийн том зөрчил үүсээд байгаа гэж болно. Төрийн бодлогын энэ сөргөлдөөн Америкийн жирийн иргэдийн сэтгэл зүйд нөлөөлж ийм дүгнэлт өгч байгаа аж.
Эрүүл мэнд
Тайваньд хэт хүйтэрч 85 хүн амиа алдав
Тайваньд өнгөрсөн амралтын өдрүүдэд хэт хүйтэрсний улмаас наад зах нь 85 хүн амиа алдсан байна. Осгосны улмаас амиа алдсан тохиолдлуудын 35 нь хойд Таоюань хошуунд, 21 нь Тайбэйд бүртгэгдсэн тухай тус улсын гал түймэртэй тэмцэх болон аврах алба мэдээлжээ.
Эрүүл мэнд
Нөөц баялаг хүрэлцэхгүйгээс Хятад нийслэлийнхээ хүн амыг хязгаарлана
Хятадын нийслэл энэ асар том хотын олон сая хүний амьдралын хэрэгцээг хангах нөөц баялаг дутагдалтайгаас болоод Бээжин хотын хүн амыг 2020 он гэхэд 23 саяас хэтрүүлэхгүй хязгаарлахаар төлөвлөж байна гэж Синьхуа агентлаг мэдээллээ.
Эрүүл мэнд
Сансрын хог хаягдлаас болж Дэлхийн шинэ дайн гарч ч мэднэ гэнэ
ОХУ-ын ШУА-ийн ажилтан Виталий Адушкин өөрийн илтгэлдээ сансарт өмнө хөөргөсөн хиймэл дагуул, хөлгүүдийн хаягдал, бусад хог нь тойрог замд хяналтгүй явж байгаад цэргийн хиймэл дагуулд гэмтэл учруулж магадгүй гэсэн байна. Ингэх юм бол цэргийн хиймэл дагуулаас янз бүрийн дохио өгч энэ нь улс орнуудын хооронд улс төрийн хямрал үүсгэн улмаар дайнд хүрч магадгүй юм гэжээ.
Эрүүл мэнд
Гол бохирдуулсан компаниудад 26 сая долларын торгууль ногдуулжээ
БНХАУ-ын Ардын дээд шүүх байгаль орчинд хохирол учруулсан компаниудын асуудлыг хэлэлцээд пүрэв гарагт анхны хэлэлцүүлгээр нь дэмжиж хохирлыг төлүүлэхээр торгууль ногдуулсан байна. Зяньсу мужийн Тайжоуд үйл ажиллагаа явуулдаг “Зиньхуэй” компани, өөр бас таван ч аж ахуйн нэгж нутгийн хоёр голд хүчил асгасны төлөө 160 сая юань буюу 26 сая долларын торгууль төлөх болж байна.
Эрүүл мэнд
Оюутан хулгайлах хэрэгт оролцсон 3 хүнийг Мекмиск баривчиллаа
2014 онд 43 оюутныг хулгайлан амийг нь хөнөөсөн хэрэгт оролцсон хэрэгт сэжиглэн гурван хүнийг мексикийн хууль сахиулагчид Игуала хотоос баривчилсан байна. Өнгөрсөн онд гарсан энэ аймшигт хэрэгт сэжиглэж нийт 113 хүнийг саатуулан баривчлаад байгаа юм.
Эрүүл мэнд