ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Украинчууд Давосаас юутай буцаж ирэв
Швейцарийн Давост болсон дэлхийн эдийн засгийн чуулгад оролцохоор явахдаа Украины ерөнхийлөгч Петр Порошенко, Сангийн сайд Наталья Яресько, бусад албаны хүмүүс тэндээс хоёр нааштай мэдээтэй ирнэ гэж амлаж байлаа. Энэ нь шинэ хөрөнгө оруулагчдыг олох, Олон улсын валютын сангаас шинэ зээл авах гэсэн хоёр өөдрөг мэдээтэй ирнэ гэж байсан юм.
Эхний амлалт талаар боллоо
Украинд иргэний дайн болж засгийн газар нь өмнөх зээлээ төлдөггүй, авлига газар авч, сонин сонин хүмүүс эдийн засгийг нь удирддаг, бүхий л гол үзүүлэлтүүд нь унаж байгаа гэж хөрөнгө оруулагчид үзсэн байна.
Өмнөх ерөнхийлөгч Виктор Януковичийн үед Дотоодын нийт бүтээгдхүүн нь өсч байсан бол түүнээс хойш жилд 10 хувиар унаж байна. Үүнтэй хамт аж үйлдвэрийн бүтээгдхүүн, экспорт унаж, валютын ханш сулран инфляци 2014 онд 25 хувь байсан бол 2015 оны дүнгээр 46 хувь болжээ.
Global Competitiveness Report-ийн судалгаагаар Украины банкийг дэлхийн 144 оны банк дотроос 140-д буюу хамгийн найдваргүй банкаар тодруулснаа Давост танилцуулсан байна.
Ийм нөхцөлд хэн хөрөнгө оруулах вэ. Ингээд Давост Украины талтай нэг ч гэрээ үзэглээгүй байна. Гэрээ хэлцэл байгуулах урьдчилсан яриа хэлэлцээр ч болсонгүй.
Украины Сангийн сайд Яресько Европын холбооны Эдийн засаг, санхүүгийн комиссар Пьер Московиси, Еврогруппын ерөнхийлөгч Йерун Дейсселблумм нартай уулзсан ч Еврогруппын тэргүүн “Украинд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлнэ” гэж ёс төдий л амлажээ. Харин Европын хөрөнгө оруулалтын банкны тэргүүн Вернер Хойер болохоор Яреськотой уулзахдаа Украинд санхүүгийн дэмжлэг, шинэ хөрөнгө оруулах тухай яриа байхгүй гэсэн гэнэ.
Зээлийн нөхцөл
Украины хувьд Давосын уулзалтаас ганц таатай мэдээ авчирсан нь тэд Олон улсын валютын сангаас шинэ зээл авах болж ОУВС-ийн тэргүүн хатагтай Кристин Лагардтэй урьдчилан ярьж тохирчээ.
Хэсэг хугацааны өмнө бол ОУВС өөөрийн зээл олгодог зарчмаа Украинд зориулан тусгайлан өөрчлөөд байсан юм. Гэхдээ одоо тэр нөхцөлөөрөө зээл олгохгүй юм байна. Шинэ нөхцөл нь зээлдэгч нь зээлийн хэлэлцээрийг чин үнэнчээр мөрдөх ёстой. Өөрөөр хэлбэл зээлдэгч нь сайн хүн байж, зээлээ хугацаанд нь төлж байх ёстой л гэсэн үг.
АНУ-ын төлөөлөгчид ч Украины ерөнхийлөгч Порошенко, сангийн сайд Яросько нартай уулзахдаа Украин ямар үнээр ОУВС, АНУ-аас ийм зээл авч байгааг тодорхой ойлгуулсан байна. Үнэ цэнэ гэдэг бол украин улс, украины эдийн засаг дахь гадаад хяналт.
Тухайлбал Вашингтоны төлөөлөгчид Украинд нэг тэрбум долларын зээлийг ердөө л авлигын бэлгэ тэмдэг болсон ерөнхий прокурор Шокиныг халсантай холбож өгсөн гэдгээ хэлжээ. Түүнийг халсан явдал бол амжилт гэж.
Гаргалгаа
Украин улс ОУВС-гаас зээл авахын тулд хэд хэдэн нөхцөл биелүүлэх хэрэгтэй болж байна. Мэдээж хамгийн түрүүнээ нийгмийн зардлаа бууруулах, тэтгэвэрт гарах насыг өндөрсгөх, бизнесийн татварыг нэмэх явдал.
Бизнесийн хувьд сүүдэрт орчихсон, татвар хураалт нь бүр уначихсан ийм нөхцөлд татвар нэмнэ гэдэг бараг бүтэшгүй зүйл л дээ. Нөгөө талаар аж ахуйн нэгж компаниуд төрөөс айдаг болж тэдэнтэй албан бусаар тохиролцохыг эрмэлздэг болчихсон байгаа.
ОУВС ийм болзол тавьж байгаа нь украины ард иргэд, тэтгэврийнхэн, багш эмч, аж ахуйн нэгжийн тухайд бодохгүй байгаа хэрэг, Украины эрх баригчид тэднийхээ төлөө бодохгүй байхад тэд ч аргагүй юм уу даа.
Барууныхны хувьд Украинд зээл олгож, энэ улсын санхүүгийн урсгалыг удаан хугацаагаар хянах улмаар улс төр, эдийн засгийн нь явцыг харж байх нь л сонин байгаа. Харин Украины эрх баригчдын хувьд эд хөрөнгө эзэмших, өөрсдийн засаглалаа хадгалах явдал л чухал байгаа юм.
Энэ хоёр сонирхол нийцэж байгаа гэж болно. Украин баруунаас зээл авсаар л байх болно, Барууныхан ч өгсөөр л байх нь.
Үнэнийг хэлэхэд энэ хөтөлбөр нь Украины жирийн иргэдийн эрх ашиг сонирохлын эсрэг болж эндхийн бизнесмэн, нийгмийн хамгаалалгүй давхаргын амьдрал улам дордсоор байна. Украины эрх баригчид, Засгийн газар ард түмнийхээ эсрэг ингэж л ажиллаж байна даа хэмээн Станислав Тарасов оросын ruspravda.info сайтад бичжээ.

0 Сэтгэгдэл