ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Гол бохирдуулсан компаниудад 26 сая долларын торгууль ногдуулжээ
БНХАУ-ын Ардын дээд шүүх байгаль орчинд хохирол учруулсан компаниудын асуудлыг хэлэлцээд пүрэв гарагт анхны хэлэлцүүлгээр нь дэмжиж хохирлыг төлүүлэхээр торгууль ногдуулсан байна. Зяньсу мужийн Тайжоуд үйл ажиллагаа явуулдаг “Зиньхуэй” компани, өөр бас таван ч аж ахуйн нэгж нутгийн хоёр голд хүчил асгасны төлөө 160 сая юань буюу 26 сая долларын торгууль төлөх болж байна.
Ийм торгууль ногдуулж байсан түүх Хятад улсад урьд өмнө байгаагүй, тэгээд ч анхны хэлэлцүүлгээр ингэж шийдвэрлэж байгаагүй гэнэ.
Тайжоу хотын байгаль орчныг хамгаалах нийгэмлэг, ард иргэдээс гомдол гаргасны дагуу нутгийн ардын шүүх 2014 оны наймдугаар сард анх хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм байна. Энэ зургаан компани хүчлийн агуулгатай 25 мянган шоо метр хаягдлаа гол руу асгаснаас байгаль орчин ихээхэн бохирдож асар их хэмжээний хохирол учирсан гэж байгаль хамгаалах нийгэмлэг үзэж баримтаар нотолжээ.
“Зиньхуэй” компанийн өмгөөлөгч Жао Бин шүүх хуралдаан дээр голыг бохирдлоос цэвэрлэх, хүрээлэн байгаа орчныг сэргээхэд ийм хэмжээний зардал гарахгүй хэмээн мэдэгдсэн ч Дээд шүүх энэ компани “аюултай хүчил ашиглах талаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас хариуцлага хүлээх ёстой “ хэмээн дээрх торгуулийг ногдуулсан байна.

0 Сэтгэгдэл