ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Трамп: Би хүмүүс рүү буудсан ч гэсэн олон нийт намайг дэмжинэ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр өрсөлдөж байгаа тэрбумтан Дональд Трамп өөрийн талынхнаас найдвартай дэмжлэг авна гэдэгтээ итгэлтэй байна. Тэрээр Айова мужид болсон сонгуулийн өмнөх сурталчилгааныхаа үеэр хэлсэн үгэндээ би энгийн иргэд рүү гал нээсэн ч гэсэн энэ дэмжлэг өөрчлөгдөхгүй гэжээ. “Би Нью-Йоркийн тав дахь өргөн чөлөөнд зогсоод хүмүүс рүү буудаж чадна. Тэглээ ч гэсэн сонгогчдын санал өөрчлөгдөхгүй” гэж тэрбумтан улстөрч сонгогчдын өмнө хэлсэн байна.
Ингэснээрээ тэрээр Америкт хамгийн их яригдаж байгаа эмзэг сэдвийг хөндөж байгаа юм. Нэгдүгээр сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама галт зэвсгийн худалдаанд хяналт тавих хэрэгтэй гээд үүнээсээ болж Ардчилсан намынхаа дэмжигчдийг ч алдахад бэлэн байна гэсэн юм. Тэрээр “Зэвсэгт хүчирхийлэл байнга гардаг цорын ганц орон бол манайх”, “энэ нь улс орныг хямрал руу түлхэж байгаа халдвар” гэсэн юм.
Америкийн иргэдийн гар дээр өнөөдөр 280 сая галт зэвсэг байгаагаараа АНУ бол манай гаригийн хамгийн их зэвсэглэсэн орон болж байгаа юм. Таван хүний нэг буюу 65 сая хүн эдгээр бууг хадгалж, зэвсгийн зах зээлд тэрбум тэрбумаар доллар эргэлддэг байна.
АНУ-ын Ерөнхийдлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр Бүгд найрамдах намаас 12 хүн намын доторхи сунгаанд нэр дэвшээд байгааг тэрбумтан Дональд Трамп тэргүүлж байгаа бол түүний хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр Техас мужийн сенатч Тед Круз тодорч байна.
Бүгд найрамдахчуудын Сонгуулийн өмнөх их хурал ирэх долдугаар сарын 18-21-нд болж Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвшигчээ албан ёсоор тодруулна.

0 Сэтгэгдэл