ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Хар арьст эмэгтэй хүчирхийлсэн цагдааг 263 жилийн ялаар шийтгэжээ
Америкийн Оклахома-Сити хотын цагдаагийн ажилтан байсан 29 настай Дэниэл Хольтцклоуг хотын захад эргүүл хийж явах үеэрээ хар арьст эмэгтэйг хүчирхийлсний нь төлөө шүүхээс 263 жил хорих ялаар шийтгэсэн байна.
Эмэгтэйчүүд түүний эсрэг 36 үйлдлийн тухай гомдол гаргаснаас Хольцклауг 18 хэрэгт нь буруутай гэж үзэн ийн шийтгэжээ. Энэ бүх хэрэг 2013 оны арванхоёрдугаар сараас 2014 оны зургадугаар сарын хооронд үйлдсэн гэжээ.
Шүүх хурлын үеэр яллагч прокурор гэмт хэрэгтнийг өөрийн золиос болох бүсгүйчүүлийг нийгмийн байдал, амьжиргааны түвшингээр нь ялгаварлан сонгож авдаг гэж буруутгасан байна.
Өөрийг нь хүчиндсэн гэж 30 эмэгтэй Хольцклаугийн эсрэг гомдол гаргасны зургаа нь бүр хэрцгийгээр хүчирхийлсэн гэсэн байна. Тэд бүгдээрээ л цагдаагийн ажилтан өөрсдийг нь мансууруулах бодис авч яваа эсэхийг шалгана хэмээн зогсоодог гэж мэдүүлжээ.
Цагдаагийн газрын япон, америкийн эрлийз гаралтай ажилтан түүний өмгөөлөгч нар энэ хэргийг “Өөрт нь туслах гэснийг биеэ үнэлэгчид, хар тамхичин эмэгтэйчүүд буруу ойлгосон” гэж зөвтгөхийг оролдсон ч шүүх авч хэлэлцээгүй байна.
АНУ-д арьсны өнгөөр ялгаварлан хүний эрхийг ихээр зөрчиж байна гэж өнгөт арьстнууд, хүний эрхийг хамгаалагчид сүүлийн жилүүдэд цагдаагийн ажилтнуудыг өргөн шүүмжлэх болсон юм. Ялангуяа цагдаагийнхан ямар ч зэвсэгггүй хар арьст залуусыг буудан хөнөөсөн хэрэг удаа дараа гарсан нь үүнийг улам хөөрөгдөж байгаа юм. Хамгийн дуулиантай хэрэг нь Фергюсон хотод 2014 оны наймдугаар сарын -нд гартаа зэвсэггүй хар арьст залууг цагдаагийн ажилтан буудан хөнөөсөн нь америк даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөд хүргэсэн юм.
Хаа газрын муусайн цагдаа нар адил юм даа. Манайд ч гэсэн цагдаа нар ийм шүү дээ. Хүүхдээ алчихдаг биз дээ

0 Сэтгэгдэл
2016.01.22