ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Цагаан ордны дэргэд 35 жил майханд “суусан” эмэгтэй нас барлаа
АНУ-д ажил хаяж, эсэргүүцэл илэрхийлсэн хугацаагаараа дээд амжилт тогтоосон Америк эмэгтэй Консепсьон Пиччиотто 80 насандаа энэ сарын 25-ны өдөр өөд болсон байна. Тэрээр цөмийн зэвсэг түгээхийг эсэргүүцэн Цагаан ордны яг эсрэг талд Лафайетын талбайд майхан бариад эндээ бүтэн 35 жил тасралтгүй сууж “тэмцсэн” юм.
Харин тэрээр амьдралынхаа сүүлийн өдрүүдийг Кончитад байдаг настангуудын асрамжийн газарт өнгөрүүлжээ.
Түүний хамтрагч, энхтайвны хөдөлгөөний идэвхтэн Уильям Томас 2009 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм.
Пикетта бүсгүй энхтайвны төлөө 35 жил майханд сууж эсэргүүцэл илэрхийлэхдээ оромжноосоо бараг холдохгүй ухуулах хуудас тарааж, уриа барин энх тайвныг уриалдаг байжээ.
Түүнийг испанийн Галисид 1945 онд төрж, дараа нь Нью-Йоркт цагаачлан очсон, Испанийн ЭСЯ-д зочин хүлээн авагч хийж, итали хүнтэй гэрлэж охин төрүүлсэн гэдэг. Харин нөхрөөсөө салсны дараа түүнийг хүүхэдтэйгээ уулзах эрхийг нь хязгаарласны дараанаас удаан хугацааны ажил хаялтаа эхлүүлсэн байна.
Олон нийтэд Кончито гэж нэршсэн тэрээр өөрийнхөө тэмцлийг хамгийн товчоор “Би энд л байх ёстой. Энэ бол миний амьдрал” гэж тодорхойлдог байжээ.
shal teneg hun bj gants oldoh nasa ingej ureh gj manai shulmas uyanga yag iim bolno.mun barzak ganbatar nar

0 Сэтгэгдэл
Зочин
Уянгад зөвлөхөд: Ийм болчих вий дээ.
2016.01.28
2016.01.28