Жолоодох эрхийг хассан тохиолдолд хугацаа дуусахаас өмнө сэргээх боломжгүй
ЗГ: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олголоо
Хөдөө орон нутгийн замд гарахгүй байхыг анхааруулж байна
Э.Анхбаяр: Ирэх долоо хоногт менингококкт халдварын эсрэг 2000 тун вакцин ирнэ
Нийтийн тээврийн үйлчилгээнд “Ub smart card”, “Ubcard” гэсэн хоёр төрлийн карт уншигч ажиллаж байна
ЗГ: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулахыг даалгалаа
Дүүжин тээврийн аюулгүй байдлыг хангахад хамтарч ажиллана
Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн Булган, Мөст суманд ажиллалаа
“Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг хүлээн авч уулзлаа
Монголбанк 2025 оны 1 дүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авлаа
Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо
ҮСХ-ны Даргын зөвлөлийн 2020 оны эхний хурал өнөөдөр боллоо.
Хурлаар 2020 онд мөрдөх “Хүн амын амьжиргааны доод түвшиний тооцоо”-г хэлэлцэж, баталсан. Монгол Улсын Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” гэж заасны дагуу 2020 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг ийнхүү шинэчлэн тогтоолоо.
Нийгэм
Угаарын хий мэдрэгчийг айл, өрхүүдэд суурилуулж эхэллээ
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Х.Галымбек нар мэдээлэл хийлээ.
Нийгэм
Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 98 жилийн ой тохиож байна
Онцгой байдлын байгууллагын үндэс суурь болсон Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 98 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Анх 1922 оны энэ өдөр буюу 01 дүгээр сарын 13-ны өдрийн Ардын Засгийн газрын 35 дугаар тогтоолоор Галын аюулаас хамгаалах байгууллагыг байгуулж байсан түүхтэй.
Нийгэм
НӨАТ-ын баримтын алдаатай иргэд 15-наас өмнө бүртгэлийн мэдээллээ засаж баталгаажуулаарай
НӨАТ-ын баримтыг бүртгүүлэх хугацаа нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23:59:59 цагаар дуусгавар болсон. Баримт бүртгэгдэж дууссаны дараа буюу энэ нэгдүгээр сарын сүүлээр хэрэглэгч иргэдийн НӨАТ-ын буцаан олголтын эцсийн тоо мэдээлэл гарах юм байна.
Нийгэм
Сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 13. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн дунд улаан хулгана сарын Билгийн тооллын 18. Сумъяа гараг. Их морь одтой, нэг цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр.
Нийгэм
Эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр Япон улсад туршлага судална
Монгол улсын ЗГ, ЭМЯ, Япон улсын Жайка –ийн “Эмнэлгийн мэргэжилтнүүдийг багаар нь сургах замаар Принаталь тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах төсөл” -2018-2020 оныг дуустал хэрэгжих бөгөөд аймгуудын нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч болон эх баригч нарыг тус тус 1 хүнийг, буюу нэг аймгаас 2 хүнийг багаар нь Япон улсад тухайн мэргэжлийн чиглэлийн сургалтанд 1 сарын хугацаатай хамруулах юм. 2018-2019 онуудад –Булган, Дархан-Уул, Завхан, Увс, Хөвсгөл аймгууд хамрагдсан.
Нийгэм
Гол мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нэмэгдэж, мөс улам зузаарч байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Нийгэм
2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар эхэллээ
Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасны дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулах, нөөц бүрдүүлэх зорилгоор 2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоон, олон нийтэд зарлаад байна.
Нийгэм
АРВАН АЙМАГТ СУРАГЧДЫН АМРАЛТЫГ СУНГАЛАА
Аймаг, орон нутагт томуу, томуу төст өвчний халдвар өндөр байна. Нийт 10 гаруй аймагт томуу өвчний дэгдэлтийн түвшин 15.1-26.6 хувьд хүрээд байгаа юм. Эрүүл мэндийн сайдын 2014 оны 358 тоот тушаалд тусгаснаар нийт өвчлөгсдийн 15-аас дээш хувь нь томуу өвчнөөр өвчилсөн бол хөдөлгөөнийг хязгаарлахаар заасан.
Нийгэм