Сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг чиглүүлэх, мэргэшүүлэх сургагч багш нарыг бэлтгэж байна
Олон улсын прокуроруудын холбоо үүсэн байгуулагдсаныхаа 30 жилийн ойг Монголд тэмдэглэнэ
Нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо
Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
Монголын хүүхдийн өвлийн спортын VIII наадам болно
Баянгол дүүргээс бүртгэгдсэн менингококкын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарчээ
“Харбин-2025” Азийн өвлийн спортын наадам эхэллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн
Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Засгийн газар орон нутагт хуралдана
“Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 27 хүртэл үргэлжилнэ
Д.Нямхүү:Монгол Улсад батлагдсан тохиолдлын тоо 5-аар нэмэгдэж 191 боллоо
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Нийт дөрвөн лабораторид 715 шинжилгээ хиййлээ. 710-т нь коронавирус илрээгүй.
Харин таван хүнээс халдвар илэрлээ. Тэдний дөрөв нь оюутан, нэг нь ОХУ-аас ачаа ачдаг жолооч. Зургаадугаар сарын 3-нд ирсэн жолоочийг сэжигтэй гэж үзээд Сэлэнгэд тусгаарласан байсан. Хариу нь эерэг гарсан учраас өнөөдөр ХӨСҮТ рүү татан авчирч эмчилгээнд оруулах ажил эхэллээ. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол таваар нэмэгдэж 190 боллоо” гэлээ.
Нийгэм
УЛААНБААТАР-АРВАЙХЭЭР ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ЗАСВАРЫГ ЭНЭ САРД ЭХЛҮҮЛНЭ
Баруун аймгуудыг нийслэл хоттой холбодог гол авто замын сүлжээ Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын хэсэг болох Хүйтний хөндий-Арвайхээрийн 57.56 км авто замын их засварын ажлыг энэ сард эхлүүлэх гэж байна. Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх уг авто замыг анх 2001 онд ашиглалтад оруулснаас хойш 19 жилийн хугацаанд засвар хийгдээгүй бөгөөд ихээхэн эвдрэл үүсэж, ашиглалтын нөхцөл байдал муудсан.
Нийгэм
Яллагдагч Ж.Эрдэнэбат нарын 5 хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүллээ
Яллагдагч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 11.00 цагт эхэлсэн.
Шүүх хуралдаанаар яллагдагч нарыг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагт товлон зарлав.
Нийгэм
Гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
Өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НБОГ-ын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар нар мэдээлэл хийлээ.
Нийгэм
"МОНГОЛ УЛСЫН ХОСГҮЙ ҮНЭТ ҮЗМЭРИЙН ДЭЭЖИС" КАТАЛОГИЙГ ХЭВЛҮҮЛЛЭЭ
Монголбанк хууль тогтоомжид заасан чиг үүрэг, бүрэн эрхийнхээ хүрээнд Монголчуудын соёлын үнэт зүйлсийг судалж шинжлэх, баяжуулах, хадгалж хамгаалах, сурталчлан таниулах чиглэлээр олон ажлыг хийж хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран Монголбанкны Эрдэнэсийн сан болон манай улсын музей, номын сан, зарим сүм хийд, хувь хүмүүсийн цуглуулгад хадгалагдаж байгаа хосгүй гайхамшигт ховор нандин дурсгалт зүйлсийг нэгтгэн “Монгол Улсын хосгүй үнэт үзмэрийн дээжис” каталогийг хэвлүүлж, та бүхэндээ өргөн барьж байна.
Нийгэм
Албандаа 27 жил “зүтгэсэн” гал унтраах автомашин хөшөө болон сүндэрлэлээ
1993 оноос хойш ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж, гал усны голомтод үүрэг гүйцэтгэн ажилласан “Зил-130 АЦ 40” маркийн гал унтраах автомашин түүхэнд мөнхлөгдөн Дундговь аймгийн Онцгой байдлын газарт хөшөө болон сүндэрлэлээ.
Нийгэм
Ой, хээрийн түймрийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж байна
ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газар, Орон зайн мэдээлэл, технологийн тасагтай хамтран Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 125 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх заавар”-аар боловсруулсан аргачлалын дагуу 21 аймаг, нийслэлийн ой, хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээг холбогдох мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн үнэлж, эрсдэлийг бууруулах зөвлөмж боловсруулан ажиллаж байна.
Нийгэм
МЭРГЭШСЭН ЖОЛООЧИЙН ШАЛГАЛТАД 3637 ИРГЭНИЙГ ХАМРУУЛНА
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 2010 оноос эхлэн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх, лавлагаа олгох үйл ажиллагааг зохион байгуулж, өнөөдрийн /2020.06.03/ байдлаар улсын хэмжээнд 90000 гаруй мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгоод байгаа юм.
Нийгэм
Улсын комисст хүлээлгэж өгөөгүй, зөвшөөрөлгүй ШТС-ын үйл ажиллагааг зогсоожээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлалтай газрын тосны бүтээгдэхүүний агуулах, хий цэнэглэх станцууд болон шинээр баригдсан шатахуун түгээх станц, автомашиныг хийгээр цэнэглэх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” 02-01/30 дугаартай төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Бор хуст хайрхан ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ШТС-ын ашиглалтын байдалд шалгалт хийлээ.
Нийгэм
Анх удаа “Хөтөч тайлбарлагчийн ёс зүйн дүрэм”-ийг мөрдөж эхэллээ
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Санамж бичигт нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар, Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр, Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбооны гүйцэтгэх захирал Б.Мөнхбат нар гарын үсэг зурлаа.
Нийгэм
Газрын зөвшөөрлөө буруу ашигласан ААН-үүдийн эрхийг цуцалж, ногоон байгууламж болгоно
Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулах, стандартын шаардлага хангахгүй, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаа, хаалтуудад хяналт тавьж, засаж сайжруулах хугацаатай үүргийг хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн Засаг даргын орлогч нар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын удирдлагуудад үүрэг болгосон.
Нийгэм
А.Амбасэлмаа:Зургаадугаар сарын 2-нд нийт 374 хүнд шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Зургаадугаар сарын 2-нд нийт 374 хүнд шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй.
Өнөөдрийн байдлаар манай улсад албан ёсоор бүртгэгдсэн тохиолдол 185 байгаа. Үүнээс 44 нь эдгэсэн. Одоо ХӨСҮТ-д 141 хүн хэвтэн эмчлэгдэж байна.
Нийгэм
COVID-19: Бараа, бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээнд өгөх зөвлөгөө
Ачаа тээврийн байгууллагад:
• Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
• Ажлын байрыг өдөрт 2 удаа тогтмол цэвэрлэх
• Хана, шал зэрэг хатуу гадаргууг 1л усанд 0,25мл белизна хийж халдваргүйжүүлэх
• Агаар сэлгэлт хийх
Нийгэм