Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дүнд 2000 орчим хүүхэд сурах сургуультай боллоо
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа
Ууц 350-700 мянган төгрөгийн үнэтэй байна
Багшийн туслахаар ажиллахаар бэлтгэгдсэн 119 иргэн байна
Энэ онд 35 хүртэлх насны иргэдийг Ипотекийн зээлд шуурхай хамруулна
Чөлөөт бөхийн УАШТ энэ сарын 20-22-ны өдрүүдэд болно
"Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд" сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ
НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 51.417 азтан тодорчээ
“Харбин-2025” Азийн өвлийн наадам эхлэхэд 23 хоног үлдлээ
ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ БАРИЛГА, ХҮНС, ЭРҮҮЛ МЭНД САЛБАРТ ТӨВЛӨРЧ ХУРАЛДЛАА
Гамшгаас хамгаалах команд штабын сургуульд 400 гаруй ажилтан, алба хаагч оролцож байна
Монгол Улсын Шадар сайдын баталсан бодлого, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Хүн ам, нийгмийн хамгааллын улсын албанд зохион байгуулж байгаа /Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам/ гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр эхэллээ.Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлага, алба хаагчдад 05:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгч, бэлтгэл, бэлэн байдлыг шалгасан юм.
Нийгэм
Өнгөрсөн 7 хоног гамшиг, аюулт үзэгдэл, ослын 86 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 6 дүүрэг, 19 аймгийн 37 суманд гамшиг, аюулт үзэгдэл, ослын 86 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 5 иргэний амь насыг авран хамгаалсан.Нийт дуудлагын 72 нь гал түймэр, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Асрамж, халамжийн төвд амьдарч буй хүүхдүүдийн эрх, ашгийг хамгаалахад анхаарч ажиллаж байна
Нийслэлийн прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд хүүхдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 9 асрамж, халамжийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Нийгэм
Зорилтот бүлгийг орон сууцжуулахад ХБНГУ-ын сайн туршлагыг судална
Ур чадвартай сайн мэргэжилтнийг бэлтгэхэд Германаас суралцаж, нутагшуулах хэрэгтэй байгаа юм.Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа 100 гаруй мэргэжлийн сургалтын төв 10,000 гаруй иргэнийг хамруулж, чадамжийн гэрчилгээ олгож байна.Эдгээр сургалтын төв нь Боловсролын яамны харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа ч ГБХНХЯ-наас бодлого чиглэлийг боловсруулдаг.
Нийгэм
Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ
Мөн Зайсангийн хуучин гүүрний хажуугийн шинэ гүүрийг хийхдээ бохирын шугамыг угсарсан. Хуучин гүүрний доогуур тус шугам явж байгаа учраас холбохын тулд шинэ гүүрнээс урагш Зайсангийн уулзвар хэсэгт худаг суурилуулаад долоон метрээр бохирын шугамыг суулгасан байна.
Нийгэм
Он гарсаар 4259 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 7025 хүний амь насыг авран хамгаалжээ
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 7025 хүний амь нас, 325 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 2869 нь гал түймэр, 980 нь хүний үйл ажиллагатай холбоотой осол, 273 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 73 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 64 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна
Нийгэм
Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Сандра Шүфанийг хүлээн авч уулзав
Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар “Цаашид нийслэл хот их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метрог барьж байгуулах, шинэ тойрог замын сүлжээг бий болгох, гэр хорооллын дахин төлөвлөлт буюу орон сууцжуулах зэрэг томоохон төслүүдийг төсвийн болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж буй.
Нийгэм
“Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах” сэдэвт хамтарсан сургалтыг зохион байгуулж байна
Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Онцгой байдлын яамтай хамтран “Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах” сэдэвт сургалтыг энэ сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулж байна.Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай оролцож, хэлсэн үгэндээ “Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан комиссын хуралдааныг жил бүр тогтмол хоёр талдаа ээлжлэн зохион байгуулсаар 29 жил болж байна. Ө
Нийгэм
Намрын мод тарих арга хэмжээний үеэр нийслэлд 559.8 мянга гаруй мод тарилаа
2024 оны намрын байдлаар 23084 иргэн, 1052 аж ахуйн нэгж байгууллага нийт 559802 мод, бут, сөөгийг тарьж, агаар орчны бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулаад байна. Гэр хорооллын 15974 айл өрх хашаандаа 44425 ширхэг мод тарьжээ. Мөн нийслэлд нийтийн эзэмшлийн 67084 ам.метр талбайд зүлэгжүүлэлт, 19851 ам.метр талбайд цэцгийн мандал байгуулжээ.
Нийгэм
Эрт илрүүлэгт хамрагдсан нэгдүгээр ангийн сурагчдын 83 хувь нь шүдний өвчлөлтэй байна
Тухайлбал, нүдний үзлэгээр нийт оношлогдсон хүүхдүүдийн дийлэнх нь буюу 88 хувь нь харааны өөрчлөлттэй байснаа огт мэдээгүй байжээ. Тэдгээр хүүхдийн 67 хувь нь холын хараа, 39 хувь нь ойрын хараа, 47 хувь нь стерео харааны өөрчлөлттэй байсан нь эрт илрүүлгийн үзлэгээр тогтоогдсон байна. Энэ нь ирээдүйд олон мянган иргэний нүдний эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой гэдгийг мэргэжлийн эмч нар нь ярьж байлаа.
Нийгэм