Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Сандра Шүфанийг хүлээн авч уулзав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Сандра Шүфани тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар “Цаашид нийслэл хот их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метрог барьж байгуулах, шинэ тойрог замын сүлжээг бий болгох, гэр хорооллын дахин төлөвлөлт буюу орон сууцжуулах зэрэг томоохон төслүүдийг төсвийн болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Энэ хүрээнд Канад улсын туршлагаас судлан, хамтран ажиллах боломжтой” гэдгээ илэрхийлсэн юм.

Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Сандра Шүфани “Нийслэлээс хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дэд бүтцийн томоохон төслүүд дээр хамтран ажиллах боломжийг судлахад бэлэн. Цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно” гэв.Ташрамд, 2023 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой тохиосон билээ.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан