Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ

Төсвийг УИХ-ын дарга С.Бямбацогт ингэж онцолжээ.

"-Иргэдийн гар дээр үлдэх мөнгө нэмэгдэнэ. Сарын 792 мянган төгрөг хүртэлх цалингаас хувь хүний орлогын албан татвар авахгүй.

-Ахмадуудын тэтгэвэр нэмэгдэнэ. Тэтгэврийн шинэчлэл үргэлжилж, дундаж тэтгэврийг 1.3 сая төгрөгт хүргэнэ.

-Төрийн албан хаагчдын цалин өснө. 2027 оны II улирлаас төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 10 хувь, төрийн захиргаа болон тусгай албаныхны цалинг 20 хувиар нэмэгдүүлнэ.

-Эмийн үнийн дарамтыг бууруулна. Ахмад настан болон зорилтот бүлгийн иргэдийн өргөн хэрэглэдэг даралт, зүрх судас, чихрийн шижингийн зарим эмийн төлбөрийг эрүүл мэндийн даатгалаас 100 хувь хариуцна.

-16 мянган иргэнийг орон сууцтай болоход дэмжинэ. Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ.

-Бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг хөнгөлнө. 180 мянга орчим аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг 246 тэрбум төгрөгөөр бууруулж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд жилийн 10 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгоно.

-Бүтээн байгуулалтаа үргэлжлүүлнэ. 338 км авто зам барьж, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг 800 нэмэгдүүлнэ.

-Эко өрхийг дэмжинэ. Гэр хорооллын өрхүүдэд хөнгөлөлттэй ногоон зээлийн зориулалтаар олгох хүүгийн татааст зориулж 24.8 тэрбум төгрөгийг 2027 оны төсөвт суулгалаа.

Эдгээр болон бусад арга хэмжээний үр шимийг давхардсан тоогоор 2 сая орчим иргэн, 220 мянга орчим бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж шууд хүртэхээр байна.

Мэдээж шийдэх асуудал, засах, хийх ажил их бий. Гэхдээ эх оронд маань болж бүтэж байгаа, урагшилж байгаа сайн зүйл ч цөөнгүй байна.

Одоо Засгийн газар батлагдсан төсвийг үр дүнтэй хэрэгжүүлж, үнийн өсөлтийг хязгаарлаж, иргэдийн бодит орлогыг хамгаалахад онцгой анхаарч ажиллах ёстой" гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан