Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очирыг төрийн албан хаагчийн анкетаа хуурамчаар бүрдүүлсэн үндэслэлээр огцруулжээ Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчидтэй уулзав Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Баян-Өлгий аймгийн ИТХ энэ сарын 20-нд хуралдаж, шинэ Засаг даргаа тодруулна Т.Даваадалай, Т.Мөнхдалай нарт холбогдох хэргийг прокурорт буцаажээ Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо

Бүгд Найрамдах Турк Улсын Анталья хотноо зохион байгуулагдаж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал (COP31)-д Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, доктор М.Намхайринчэн, академич Д.Дагвадорж тэргүүтэй Монгол Улсын хэлэлцээний баг оролцож байна.

898081727_1916981892623788_6843282916486230748_n

Монгол Улсын хэлэлцээний баг 2026 оны арваннэгдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлэг (G77 and China)-ийн урьдчилсан бэлтгэл хуралдаанд оролцлоо.

Тус хуралдаанаар COP31-ийн хүрээнд хэлэлцэх асуудлаар хөгжиж буй орнуудын нийтлэг байр суурийг нэгтгэх, хэлэлцээний стратеги, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлэг нь дэлхийн 130 гаруй хөгжиж буй орныг нэгтгэсэн, олон улсын хэлэлцээний хүрээнд эдгээр орны нийтлэг ашиг сонирхол, байр суурийг илэрхийлдэг томоохон бүлэг юм.

Ингэхдээ уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдэлийг бууруулах, дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг сааруулах, байгаль орчинд ээлтэй технологи дамжуулах, нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх, уур амьсгалын санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар улс орнуудын нэгдсэн байр суурийг боловсруулж, бага хурлын шийдвэрт тусгуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

COP31 бага хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 9-20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсын Анталья хотноо зохион байгуулагдана.

896924856_2337979046969244_7054875213338433423_n

Бага хурлын өндөр дээд түвшний хуралдаанд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир нар оролцоно.

Бага хурлаар НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц болон Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, улс орнуудын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үндэсний зорилт, амлалтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хөгжиж буй орнуудад шаардлагатай санхүүжилт олгох, технологи дамжуулах, үндэсний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргана.

Монгол Улсын хэлэлцээний баг тус бага хурлын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, байгаль орчны асуудлаарх олон улсын конвенц, хэлэлцээрүүдийн хэрэгжилтийн уялдаа холбоог хангах, уур амьсгалын санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хүрээнд нүүрстөрөгчийн зах зээлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий асуудлаар хэлэлцээнд оролцохоор төлөвлөж байна

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан