Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна

Хүннү дагуул хотыг 150 мянган оршин суугчтай, 80 мянган ажлын байртай, төр захиргааны нэгдсэн цогцолбор, их дээд сургууль оюутны хотхон, тээвэр логистикийн нэгдсэн цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс байхаар төлөвлөсөн.

Ингэхдээ нийслэлийн 40 жилийн төлөвлөлтийн алдааг тус төсөлд залруулж, эхний ээлжинд инженерийн дэд бүтцийн эх үүсвэр, хангамжийг шийдэж бүрдүүлэхэд анхаарч буй билээ.

Энэ хүрээнд Хүннү хотын хүн амыг цэвэр усаар хангах зорилгоор 5 гүний худаг, нэг өргөх насос станц, 16 км 286 мм-ийн голчтой цэвэр усны гол шугамын бүтээн байгуулалтыг “Эс энд Эй трейд” ХХК гүйцэтгэж, байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн. Тус усан хангамжийн дэд бүтцийн ажлын үргэлжлэл болох 2,000 м³/хоног хүчин чадалтай хоёр усан сан, найман км урт гол шугам сүлжээ, хаялга усан сан, ус дамжуулах шугам хоолой, холбоо дохиолол болон цахилгааны шугам хоолойн ажлыг “Happy Building” ХХК гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар уг бүтээн байгуулалтын гүйцэтгэл 85 хувьтай байгаа бөгөөд 2026 онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Эдгээр бүтээн байгуулалт бүрэн ашиглалтад орсноор Хүннү хотын эхний ээлжийн 20 мянган оршин суугчийг цэвэр усаар хангах техникийн боломж бүрдэнэ гэдгийг “Хүннү хотын хөгжлийн корпорац”-ын ерөнхий инженер Д.Жаргал онцоллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан