Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очирыг төрийн албан хаагчийн анкетаа хуурамчаар бүрдүүлсэн үндэслэлээр огцруулжээ Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчидтэй уулзав Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Баян-Өлгий аймгийн ИТХ энэ сарын 20-нд хуралдаж, шинэ Засаг даргаа тодруулна Т.Даваадалай, Т.Мөнхдалай нарт холбогдох хэргийг прокурорт буцаажээ Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав

Өнгөрөгч аравдугаар сард гадаадын иргэний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр төлөвлөгөөт 4, төлөвлөгөөт бус 14, нийт 18 удаагийн хяналт шалгалт хийж, 198 аж ахуйн нэгж, байгууллагын 2,677 гадаадын иргэнийг хамрууллаа.

Зөрчил шалган шийдвэрлэлтийн хүрээнд Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу 186 гадаадын иргэн, 519 уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийт 2,262 гадаадын иргэнд холбогдох зөрчлийг шалган шийдвэрлэж, торгох шийтгэл оногдууллаа. Зөрчилд холбогдсон нийт гадаадын иргэдийн 91.6 хувь нь уригч аж ахуйн нэгж, байгууллагаар зөрчил гаргасан байна.

Зөрчлийн төрлөөр авч үзвэл уригч нь гадаадын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн зөрчил 46.2 хувь, хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй зөрчил 41.9 хувийг тус тус эзэлж байна.

Түүнчлэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн зэрэг хуульд заасан үндэслэлээр 9 улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан байна. Үүнд, БНХАУ 110, ОХУ 5, Узбекистан Улсын 4, Вьетнам болон Филиппин Улсын тус бүр 3, БНСУ, БНЭУ, Сири,  Малави Улсын тус бүр 1 иргэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан