Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очирыг төрийн албан хаагчийн анкетаа хуурамчаар бүрдүүлсэн үндэслэлээр огцруулжээ Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчидтэй уулзав Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Баян-Өлгий аймгийн ИТХ энэ сарын 20-нд хуралдаж, шинэ Засаг даргаа тодруулна Т.Даваадалай, Т.Мөнхдалай нарт холбогдох хэргийг прокурорт буцаажээ Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Ачаалал ихтэй 13 чиглэлд 20 автобус нэмжээ

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд нийт 573 арга хэмжээ төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар ийнхүү 95.1 хувийн биелэлттэй байна.

Тухайлбал, борооны болон хөрсний ус зайлуулах шугамын ажил 86.6, цэвэрлэгээ, засвар, нөхөн сэргээлтийн ажил 96, үерийн далан, сувгийн цэвэрлэгээ, засвар шинэчлэлийн ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин боловсролын салбарын өвөлжилтийн бэлтгэл 98, эрүүл мэндийн салбарынх 93 хувьд хүрчээ. Энэ талаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит IX хуралдааны үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Мэндбаяр танилцууллаа.

Хуралдааны үеэр сайжруулсан шахмал түлшний нөөц, борлуулалтын хүртээмжийн талаар төлөөлөгчид тодруулахад нийслэлийн хэмжээнд 446 цэгээр түлш борлуулахаар бэлтгэл хангасан. Зүүн бүсийн үйлдвэр өдөрт 1,400 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадлын хүрээнд батлагдсан графикийн дагуу ажиллаж байгаа гэв.

Мөн энэ жил 5,000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлсэн бөгөөд агаарын чанарын үзүүлэлт өмнөх үеэс 10-15 хувиар буурсан гэж хотын дарга Б.Пүрэвдагва мэдээллээ.

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд 290 мянган хүүхдийг вакцинжуулж, хамрагдалт 90 гаруй хувьд хүрсэн байна. Түүнчлэн эмнэлгийн ачаалал нэмэгдэх үед өвчтөнүүдийг коридорт хэвтүүлэхгүй байх зорилгоор 1,600 гаруй ор нэмж бэлтгэжээ. Өрхийн эрүүл мэндийн төвүүд арванхоёрдугаар сарыг дуустал уртасгасан цагаар ажиллахаар болжээ. 

Нийтийн тээврийн үйлчилгээний тухайд өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 1,173 автобус үйлчилгээнд явж байгаа аж. Зорчигчдын ачаалал ихтэй 13 чиглэлд 20 автобус нэмж, цаашид ачаалал үүсэж буй чиглэлүүдэд нөхцөл байдалтай уялдуулан автобусны гаралтыг нэмэгдүүлэхээр ажиллана гэж  Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Г.Билгүүн мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан