Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очирыг төрийн албан хаагчийн анкетаа хуурамчаар бүрдүүлсэн үндэслэлээр огцруулжээ Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчидтэй уулзав Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Баян-Өлгий аймгийн ИТХ энэ сарын 20-нд хуралдаж, шинэ Засаг даргаа тодруулна Т.Даваадалай, Т.Мөнхдалай нарт холбогдох хэргийг прокурорт буцаажээ Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг нийслэлийн томоохон төслүүдтэй холбоотой хэргүүдийн шалгалтын явцыг мэдээллээ

Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан мөрдөн шалгах ажлын хэсэг нийслэлд хэрэгжүүлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой эрүүгийн хэргийн шалгалтын явц, үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЦЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн олон нийтэд мэдээлэх зөвшөөрөл олгосон хэргүүдийг танилцуулахдаа нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарт холбогдох мөрдөн шалгах ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэв.

Түүний мэдээлснээр Х.Нямбаатар нь Туулын хурдны замын төслийн гүйцэтгэгчид 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа санхүүжилт олгохдоо худалдан авах ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, санхүүжилт олгох эрхийг тухайн үеийн орлогч Т.Даваадалайд шилжүүлсэн байж болзошгүй үндэслэлээр шалгагдаж байгаа аж.

Энэ хэрэгт холбогдуулан Х.Нямбаатарыг есдүгээр сарын 25-нд яллагдагчаар татсан бөгөөд түүнд холбогдох тогтоолыг биечлэн танилцуулах шаардлагатай ч гадаадад гарсан, мөрдөн шалгах байгууллагад ирээгүй байгаа тул байршлыг нь тогтоолгохоор Интерполын шугамаар хүсэлт хүргүүлжээ.

Туулын хурдны замын төслийн санхүүжилттэй холбоотой хэрэгт Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байгаа бөгөөд гүйцэтгэгчид олгосон 500 тэрбум төгрөгийн урьдчилгаанаас 339 тэрбум төгрөгийн гүйлгээг царцаасан талаар мэдээллээ. Харин үлдсэн хөрөнгийг төслийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарлав.

Түүнчлэн Туулын хурдны замын бүтээн байгуулалтын явцад шилжүүлэн суулгах ёстой байсан бургасан ойг огтолсны улмаас байгаль орчинд 352 сая төгрөгийн хохирол учруулсан гэх асуудлыг шалгаж байгаа аж.

Үүнээс гадна нийслэлийн Шинэ тойрог авто замын төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах 16.9 тэрбум төгрөгийн тендерийн сонгон шалгаруулалтад тухайн үеийн нийслэлийн орлогч Т.Даваадалай өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал олгосон байж болзошгүй нөхцөл байдлыг мөрдөн шалгаж байна. Уг хэрэгтэй холбогдуулан нэр бүхий этгээдүүдийн 6.2 тэрбум төгрөгийн мөнгөн болон үл хөдлөх хөрөнгийг битүүмжилжээ.

Мөн Сэлбэ дэд төвийн орон сууцны цогцолбор төслийн хүрээнд 994 айлын 14 блок барилгын 223.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа бусдад эдийн засгийн давуу байдал олгосон эсэхийг шалгаж байгаа юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Нямбаатар өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдүүдийг нийслэл болон орон нутагт зарласан 20 гаруй тендерт хууль бусаар шалгаруулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон талаар ЦЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн мэдээлэв.

Тухайлбал, Сэлбэ дэд төвийн орон сууцны төсөлд 3.8 тэрбум, Соёлын төв өргөөний барилгын засварт 678 сая, Хэнтий аймгийн Бэрх тосгоны сургуулийн барилгын ажилд 1.7 тэрбум төгрөгийн төсөвтэй тендерт хамаарал бүхий этгээдийг шалгаруулсан байж болзошгүй хэргүүдийг шалгаж байна.

Эдгээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд холбогдогчдын гэм бурууг шүүхээр эцэслэн тогтоогоогүй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан