Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АЖИЛ ЭРХЭЛЖ БАЙГАА ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЗАРИМ ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ, НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО С.Бямбацогт: Бид нэг л долоо хоног алдвал 11-р сарын 1-нээс цалин, тэтгэврээ нэмж чадахгүй нөхцөлд хүрнэ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ "Дэлхийн зүрхний өдөр" тохиож байна Монголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ “Мэдрэлийн мэс заслын 7 хоног” үргэлжилж байна Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ 2026.09.29: Цахилгаан хязгаарлах байршлууд Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийн саналыг хүлээн авлаа
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК/CAREC)-ийн сайд нарын Бага хурал өчигдөр /2026.09.28/ Улаанбаатар хотноо эхэлсэн бөгөөд өнөөдөр Сайд нарын бага хурлын нээлтээр үргэлжилж байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа.

Уулзалтаар, хоёр орны хил холболтын төслүүдийг урагшлуулах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт, боомт, дэд бүтцийн хамтын ажиллагаа зэрэг асуудлуудыг хөндөн ярилцлаа.

Уулзалтын эхэнд Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр "Хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны хүрсэн түвшнийг ахиулах, эрчийг хадгалж, бодит үр дүнгээр улам бататган хөгжүүлэх нь чухал" болохыг тодотгов.

Мөн тэрбээр, "Хоёр улсын Төрийн тэргүүн нарын түвшинд худалдааны эргэлтийг 30 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг бодит үр дүнд хүргэхэд хилийн боомтын хүчин чадал, хил холболтын дэд бүтцийг сайжруулах, боомтын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь нэн чухал ач холбогдолтой. Гэвч сүүлийн жилүүдэд хоёр улсын хилийн боомтуудаар нэвтрэх ачаа тээврийн хэмжээ буурсаар байна. Иймд боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, ачаа тээврийн урсгалыг тогтвортой нэмэгдүүлэх чиглэлээр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай" гэдгийг онцлон тэмдэглэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан