Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Тавантолгой" ХК 561.4 тэрбумыг хувьцаа эзэмшигчиддээ олгожээ

“Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр /2023.12.04/ товлосон ёсоороо 10.00 цагийн орчимд Төрийн ордонд эхэллээ.

 

"Тавантолгой" ХК 561.4 тэрбумыг хувьцаа эзэмшигчиддээ олгожээ

 

УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР:

-“Тавантолгой” компанид орон нутгийн өмчит, хувийн хувьцаа эзэмшигчид байгаа гэж ойлгосон. Компанийн хуулиар явах ёстой. Их хувьцаа эзэмшигч, бага хувьцаа эзэмшигч хоёр яриад “би захирлаа авна, чи ТУЗ- ийн даргаа авна гэдэг. Хоёулаа сөөлжилж даргаа томилж ирсэн үү, эсвэл хоёулаа нэг талынх байв уу. ТУЗ-ийн гишүүдийг ямар шалгуураар сонгодог вэ.Өмнөговьчуудад юм хялгайлгасан уу?

Гэрч Л.БАТЧУЛУУН:

-Одоо бол төрийн албан хаагч, 51 хувийг төлөөлж байгаа. ТУЗ ийг сонгохдоо олонхи болсон нам эвслээс сонгодог. Би өмнө сонгогдохдоо чөлөөт иргэн байсан, хувийн хэвшлээс сонгогдож байсан. 2004-2008 он хүртэл 49 хувиа төлөөлөн “Ажнай” корпорацийг төлөөлж сонгогдсон. 2011-2012 онд Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга байсан, 51 хувийг төөлөлөлөн сонгогдсон. Одоо 51 хувиа төлөөлөн гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.

Гэрч ТҮМЭНБАЯР:

-2007-2012 онд ”Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан. Хоёр тал 49, 51 хувийн дундын хувилбараар сонгож байсан. Орон нутаг дээр МАН засгалаж байсан үе. Хоёр хувьцаа эзэмшигчийн хурлаар орж, сонгон шалгаруулалтаар гүйцэтгэх захирал хийсэн. 2008 онд Ардчилсан намд элссэн.  

Гэрч ЭРДЭНЭ-ОЧИР:

-2018-2020 онд Ардын намыг төлөөлөн жил гаруй “Тавантолгой”-н ТУЗ-д ажилласан. Нэг л удаа сонгогдон ажилласан.

Гэрч МӨНХДЭЛГЭР:

-2006-2007 онд орон нутгийн төлөөллөөр ТУЗ-д ажиллаж байсан.

Гэрч АМАРСАНАА:

-2004-2005 онд хэдэн сар ТУЗ-ийн гишүнээр ажилласан. 51 хувь талаасаа ТУЗ -ийн гишүүнээр ажилласан. 2012-2019 он хүртэл “Тавантолгой” ХК-ийн аж ахуйн дарга хийсэн.

Гэрч СУГАР:

-Өмнөговь аймаг улсын төсвийн 41 хувийг бүрдүүлдэг аймаг. 2009 оны нэгдүгээр сарын 14, 16-ны хуралдааны шийдвэрээр 49 хувь талаас гүйцэтгэх захирал ч гаргасан, ТУЗ -ийн дарга ч гаргасан. Хамаг булхай луйвар эндээс гарсан гэж бодож байгаа. Миний хувьд 2016-2020 онд Өмнөговь аймгийн ИТХ- ын даргаар ажилласан. Энэ хугацаанд хулгайг таслан зогсоож, орон нутагт орох татварыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байсан. “Сугар өмнөговийнхноо харлуулаад дандаа дайрч давшилдаг” гэж бодож байгаа байх. Өмнөговь аймгийн хөгжлийн төлөө уурхайгаа сайн ажиллуулахын төлөө ажиллах ёстой гэж үздэг. Д.Бат-Эрдэнэ 49 хувийн төлөөллийг төлөөлж 2009 онос хойш “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллахдаа нүүрсийг 25 ам.доллараар борлуулсан, нэг ч доллараар нэмэгдүүлээгүй. Гурван жил ТУЗ-ийн даргаар ажиллахдаа. 2011 онд ажлаа өгөхийн өмнөхөн л 37 ам.доллар болгосон. Д.Бат-Эрдэнэ өөрөө 20 гаруй хувь эзэмшдэг байж, яагаад нүүрсний үнийг нь өсгөдөггүй юм бэ гэж бодож байгаа байх. Тэр зөвхөн “Тавантолгой транс” компанийн төлөө л ажилласан

Гэрч  ШҮРЭНЦЭЦЭГ:

-2006-2022 он хүртэл нийт 561.4 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ олгосон. Үүний 286.6 тэрбумыг орон нутагт өгсөн.

2009-2021 онд 1.5 их наядыг татварт төлсөн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан