БНХАУ-ын Хэбэй мужид “COVID-19”-ийн халдварын 33 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ийнхүү Бээжингийн ойролцоо оршдог тус мужийн хэмжээнд хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна.
Тус улсын “Sinovac”-ийн вакцин Бразилд явуулсан эмнэлзүйн эцсийн шатны туршилтaaр 78 хувийн үр нөлөөтэй нь тогтоогдсон талаар орон нутгийн захиргаа мэдээлжээ. Энэ баасан гарагт Бразилын зохицуулах байгууллагад бүртгүүлэхээр хандах юм байна.
Австралийн Квинсленд мужийн нийслэлд гурав хоногийн хөл хорио тогтоогоод байна. Их Британиас эхтэй мутацид орсон “коронавирус”-ийн халдварын тохиолдол тус улсад бүртгэгдсэн байна. Энэ вирусийн халдварын тохиолдол АНУ-ын гурван мужид шинээр бүртгэгджээ.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон энэ сарын 15 гэхэд өдөрт олон зуун мянган хүнийг вакцинжуулж эхэлнэ гэж мэдэгдсэн байна.
Харин Испани улс ирэх өдрүүдэд “Moderna”-ийн 600 мянган тун вакцин хүлээн авахаар болжээ.
Эх сурвалж: http://bloombergtv.mn/