Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Ачтан” эмнэлгийн есөн ажилтнаас халдвар илэрч, иргэдэд сэрэмжлүүлэг хүргэлээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр “Ачтан” эмнэлгийн есөн ажилтнаас халдвар илэрсэн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэлээ. 2021 оны 01 дүгээр сарын 03-нд тус эмнэлгийн эмч, мэргэжилтэн, ажилтнуудад түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн бөгөөд хариу нь ЭЕРЭГ гарсан хүмүүсээс дахин PCR-ийн шинжилгээ авчээ.

Тус шинжилгээгээр нийт есөн хүн “Ковид-19” халдвартай болох нь батлагдсан тул тодорхой хугацааны хүрээнд “Ачтан” эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдэд дараах сэрэмжлүүлэг, зарыг хүргэж байна.

Тухайлбал, 2020 оны 12 дугаар сарын 15-наас хойш “Ачтан” эмнэлгийн амбулатори болон хэвтэн эмчлүүлэх тасагт үйлчлүүлсэн иргэд нэн даруй ойролцоох шинжилгээний төвдөө хандаж, “Ковид-19” халдварын шинжилгээ өгөхийг анхаарууллаа.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан