Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Амбасэлмаа: 8863 хүнд шинжилгээ хийхэд БЗД-ийн эмнэлгийн голомттой холбоотой 6 хүний шинжилгээнд вирус илэрлээ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

"12-р сарын 24-ний өдөр 8863 хүнд шинжилгээ хийхэд 6 хүний шинжилгээнд вирус илэрсэн. Улаанбаатар хотод 6 шинэ тохиолдол нэмэгдэж, бүгд БЗД-ийн эмнэлгийн голомттой холбоотой халдвар байна. Өвчтөн хоёр, сахиур нэг, гэр бүлийн хавьтал өвчилсөн байна.

Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар бүртгэгдээгүй. Улаанбаатар хотын өмнөх голомтын хавьтлуудын шинжилгээнд коронавирус илрээгүй.

Улаанбаатар хотод дотоодын халдвар 285 боллоо. Улсын хэмжээнд дотоодын халдвар 611, нийт батлагдсан тохиолдол 1075 боллоо. Үүнээс эдгэрсэн 584 буюу 54,3 хувь нь эдгэрсэн." гэв. 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан