Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Уртнасан: Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт дэгдэлтийн буюу улаан түвшинд хүрсэн Ц.Наранзул: Нийт хүн амын 69.2 хувьд нь томуу, томуу төст вирусийн тархалт байна ЭНЭҮТ: Хоногт 700-800 хүүхдэд тусламж үзүүлж байна Төрийн албан хаагчдын цалин зургаан хувиар нэмэгдэнэ Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх “Carplate” цахим системийг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нээнэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлж, шинэ эдийн засгийн бүтцийг бий болгох гурван шилжилтийг зайлшгүй хийх шаардлагатай ГОЛОМТ БАНК 1-Р САРЫН 2-НД АЖИЛТНУУДДАА ЦАЛИНТАЙ АМРАЛТ ОЛГОНО E-Mongolia-гийн зарим үйлчилгээг 2024 он дуустал түр хязгаарлажээ Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их байна Утааны асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголд оролцох иргэдийг бүртгэж эхэллээ
БОАЖЯ ИРЭХ ДӨРВӨН ЖИЛД ХАН БОДЛОГЫГ БАРИМТАЛНА

БОАЖЯ-ны Удирдлагын зөвлөл халдвар хамгааллын дэглэмийн дор хоёр дахь өдрөө хуралдлаа.  Хурлаар Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд Ой, тусгай хамгаалалтын зорилтууд болон Уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам ирэх дөрвөн жилд ХАН буюу хамгаална, зүй зохистой ашиглана, нөхөн сэргээнэ гэсэн бодлогыг үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлээр тодорхойлсны дагуу Ой хамгаалал, ашиглалт нөөцийн менежмент, ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг Удирдлагын зөвлөлд танилцуулж, ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг хэлэлцэж эцэслэлээ.

Мөн Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох бодлого хэрэгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг 12,3 хувиар бууруулах” бодлогын хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн, явцтай Удирдлагын зөвлөл танилцаж, мэдээлэл солилцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан