2020.12.20-ний өдөр Баянзүрх дүүргийн “НЭГ ӨРХ-НЭГ ИРГЭН” шинжилгээ авах 19 цэгийн 18510 м2 талбай, БХД-ийн 1 байгууллагын 30 м2, нийт 18540м2 талбайд хийсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллалаа. НМХГ-аас 12 чиглэлээр гаргасан мэдэгдлийг 299 ААНБ-уудад хүргүүлж, гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна.
Худалдаа үйлчилгээний 2, эмийн сан, эмнэлгийн байгууллага 5, айл, айлын орц, нийтийн эзэмшил 4, нийт 11 газрын 1254м2 талбайд хийсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж байна. Гүний хяналтаар 1 аж ахуйн нэгжийн 20,8 тн бүх төрлийн боловсруулсан хүнс, 1 аж ахуйн нэгжийн 66,5 тн ургамлын гаралтай бүтээгдэхүүн, нийт 2 аж ахуйн нэгжийн 87,3 тн, бодис, бараа, түүхий эд, бүтээгдэхүүн хяналт шалгалтад хамрагдаж хилээс чөлөөллөө.
23 тир автомашины 1258,56м2 талбайд гадаргуугийн, 23 кабинд эцсийн халдваргүйтгэл хийлгэлээ.